solongonews
Эвийн түшигтэй эгч, дүүсийн өргөж тулсан үйлсийн мөр
2017-03-21 11:21
Өвөр монгол залуусын ажиллуулж байгаа ”Шинэ эрин” супермаркет

   Зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн энэ цаг эринд хот бараадаж ажил төрөл бүтээхийг зорьсон хэн нэгэн ч шинийг сэтгэж шинжлэх ухаанлагаар амьдрах нь тулгам шаардагдах болсон нь үнэн. 20 гаруй малчин залуус хамтран хөрөнгө оруулж интернэт ба вичатыг ашиглан дэлгүүр ажлуулсан байна. Тэд бол Баруун Үзэмчин хошууны Балгаргол суурин дахь “Шинэ эрин” супермаркетийг үүсгэн байгуулагчид юм.

     Урнаа Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Саруул багийн уугуул. Тэрээр анх 2002 онд хот руу нүүн орж жижиг бизнес эрхлэх болсон юм. Дараа нь интернэтийг ашиглан онлайн худалдаа хийхээр шийдсэн байна. Харин ганцаараа хийхэд нөхцөл боломж үл хүрэлцэх болохоор хамтран ажиллах санаа оноо нийлэн хөрөнгө оруулах сонирхолтой үеийн залуусаа хайж сурчээ. Нэг их удалгүй хэд хэдэн хамаатан садан, найз нөхөд нь түүнд хандаж “Шинэ эрин” дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн юм. Тэд Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Одонгоо, Урантуяа, Цэнгэл нар байсан ба алс холын Алшаа нутагтай Насан зэрэг 20 залуусаас бүрдсэн. Дэлгүүрт 2000 юаниар хувьцаа эзэмшиж нэг гишүүн хамгийн олондоо 4 хувьцаа эзэмшсэн байна. Урнаа 4 хувьцаа эзэмшсэн бөгөөд 80 мянган юаний хөрөнгө оруулсан байжээ. Тэрээр 20 мянган юаниар байр түрээслэж нэг менежмент, нэг нягтлан, нэг худалдагч ажилд авч өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор үүдээ нээж өрхөө сөхсөн юм.

       “Шинэ эрин” дэлгүүр Шань Дүн мужийн олон улсын онлайн худалдааны групптэй хамтран ажиллаж байна. Урнаа өнгөрсөн оны 8 дугаар сарын 20-нд Шань Дүн мужид очиж олон улсын онлайн худалдааны групптэй танилцаж үйл ажиллагаагаа явуулж байгааг анхаарч суралцсан юм. Мөн тус группийн сургалтад сууж онлайн худалдааны тухай нарийвчлан танилцжээ.

       Интернэтээр бараа захиалах нь өнөөгийн цаг үед нийцсэн бизнес эрхлэх нэгэн хэлбэр. Урнаа бүх бараагаа Шань Дүн муж дахь үйлдвэрээс интернэтээр шууд захиалан оруулдаг учир өөрийн өртөг бага, үнэ ханш харьцангуй хямд. Тэрээр Монгол Улсаас мэргэжлийн хүнийг урьж шар усан чихэр хийх, үсний боолт хийх, эко харандаа, баллуур, шүрэн хайрцаг зэрэг гар урлалын бүтээл хийж борлуулж байгаагаараа онцлог.

       Дэлгүүр нь онлайн худалдаа ба бодит дэлгүүрийг зэрэг ажиллуулж байна. Орлого, зарлага, тооцоогоо сар бүр тодруулж хувьцаа орсон гишүүд ба менежмент, нягтлан, худалдагч нараа цалинжуулдаг.

       Урнаа:

- Хот орсоноос хойш цөөнгүй жижиг бизнес хийж үзлээ. Шууд үйлдвэрээс бараа оруулах нь амар. Олон хүний гар дамжих нь бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр болох магадлалтай. Үеийн заруус маань бизнес эрхлэхийг хүсвэл хамтран хөрөнгө оруулж нээх нь илүү үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна гэж ярьлаа.

Зохиогч: Э.Туяа Х.Буяндэлгэр
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл