Өргөн уудам газар нутаг, элбэг баян аялал жуучлалын нөөц баялагаараа нэр алдар нь түгсэн Өвөр Монгол чөлөөт нээлтийг хөгжүүлэх төрийн бодлого, нөхөрсөг хамтын ажиллагаа “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бүтээн байгуулалтын туульст хил дамнасан аялал жуучлалын хамгийн шинэ нэгэн хуудсыг нээж, "Торгоны зам"-ын үлгэр учрал үргэлжлэх болов.
2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны өдөр болтол ӨЗО-ны аялал жуучлал товчооны хяналтын баг ОХУ-д айлчлан хүрч, аялал жуучлалын хамтын ажиллагаа зохион байгуулжээ. 11 дүгээр сарын 18-ны өдөр ӨМӨЗО-ны аялал жуучлалын товчооны танилцуулах хурал ОХУ-ын Новосибирск мужийн Новосибирскт болж, хурал дээр хоёр улсын аялал жуучлалын байгууллага нэгж нь хил дамнасан аялал жуучлалын хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Монгол, Оросын "Түмэн газрын цайн зам”-ын олон улсын аялал жуучлалын брэндийг бий болгох хамтын ойлголттой болжээ. “Аялал жуучлалын гадаад харилцаа”-ны ач холбогдлыг ахиулж, Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын стратеги ба Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт дундах Өвөр Монголын чухал ач холбогдлыг ахиулж, ОХУ дахь аялал жуучлалын зах зээлийг өргөтгөнө” гэж тухайн үеийн хяналтын багийн ахлагч, Өвөр Монголын аялал жуучлалын товчооны дарга Жэн Жянин хамтын ажиллагааныхаа зорилтыг танилцуулж байлаа.
Өвөр Монгол нь Орос, Монгол хоёр улстай 4261 километр урт хилийн шугамаар нийлж, ОХУ-д хандуулсан 4 хуурай замын боомт, Монгол Улсад хандуулсан 2 хуурай замын боомт, олон улсын агаарын аяллын 3 боомт, төмөр замын 12 боомт зэрэг улсын зэрэглэлийн 18 боомттой. Хил хязгаарын аялал жуучлалын зам шугам 21 зурвастай бөгөөд ОХУ-д хандуулсан 6 зурвас, Монгол Улсад хандуулсан 15 зурвастай. Өвөр Монгол нь 2015 онд Хятад улсын хэмжээнд хүлээн авсан жуулчны ОХУ-ын 514 мянган жуулчин буюу 32.49 хувь, Монгол Улсын 817 мянган жуулчин буюу 80.6 хувийг тус тус эзэлсэн байна.
ОХУ-д зохион байгуулсан энэхүү аялал жуучлалын хамтын ажиллагааны ажиллагаагаар “Түмэн газрын цайн зам” ба “Үндэстний зан үйл” түүх соёлын үнэ өртөг ба үндэстний онцлогоороо гаднын жуулчдыг татах Өвөр Монголын хил дамнасан аялал жуучлалын өнгө төрх болсон юм. Өвөр Монголын газарзүйн гайхамшигт үзэмж, өнө удаан үндэстний түүх соёлоороо хил дамнасан аялал жуучлалын хамтын ажиллагааны шинэ хуудсаа бичиглэж эхэллээ.

Цайны зам-Гадаадад нэвтэрсэн аялал жуучлалын шинэ зам
Түмэн газрын цайн зам бол өмнө нь Хятад улсаас Орос болон Европ тивийг холбосон чухал арилжааны зам байсан юм. Фужен мужийн Ү Ишань уулын цайны гол хураалтын орноос эхэлж, Монголын өндөрлөг, ОХУ-ын Москвагаар дамжиж Санкт-Петербургт хүрдэг байна.
Хятад улсын дурдан гаргасан “Нэг бүс нэг зам”-ын стратеги, Монгол Улсын “Талын зам”, ОХУ-ын “Европ Азийн их зам”-ын стратеги зэрэг нь хэдэн зуун жилийн түүхтэй түмэн газрын цайн замыг дахин амьдралын хүчээр чимжээ.
Хятад, Монгол, Орос гурван улс 2009 оноос “Цайны замын аялал жуучлал"-ын төлөвлөгөөний тухай судлан ярилцаж эхэлсэн юм. 2014 оны 11 дүгээр сард “Манжуур-Сибир”-ийн цайны замын Хятад, Оросын хил дамнасан аялал жуучлалын тусгай цуваа галт тэрэг нэвтэрсэн нь “Хятад, Монгол, Оросын түмэн газрын цайны замын аялал жуучлал"-ын төрөл зүйлийг системтэйгээр эхлэн хэрэгжүүлсний бэлгэдэл болсон юм. Тус цуваа тэрэг нь Манжуур хотоос гарч, Ази Европын төмөр замаар Сибирийг дамжин, Оросын гурван их хотоор өнгөрөөд хамгийн эцэст Эрхүү муж хүрдэг.
Үүнээс хойш гурван улсын аялал жуучлалын хамтын ажиллагаа илүү гүнзгийрэв. 2015 оны зун Орос, Монголын 200 гаруй хүүхэд залуучууд Өвөр Монголын тал нутгаар аялж, Өвөр Монголын хүүхэд залуучуудын нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулан, “Цайны зам ”-ын зам дагуу зан заншлыг ойлгосон байна.
Эрээн хот нь Хятад улсаас Монгол Улсад хандуулсан хамгийн том боомт болно. Эрээн хотын аялал жуучлалын товчооны дэд дарга Ван Даньян: - Жуучлал гэх энэхүү замаар явбал цайны замыг амилуулж чадна. Эртний цайны замд агуулагдаж байгаа соёлын нөөц баялаг ба цайны замын зам дагуу газар нутгийн соёлын солилцоо ба эдийн засаг, бизнес худалдааны хамтын ажиллагааг ахиулж чадна гэв.
Энэ суурин дээр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хятад, Монгол, Оросын "Түмэн газрын цайны зам"-ын олон улсын холбоо байгуулагдав. Тус холбоо байгуулагдсан нь Хятад улс болон зүүн Азийн улс орнуудын аялал жуучлалын хамтын ажиллагааг дан цул зах зээлийн хамтын ажиллагаанаас системт чанартай төрийн бодлогын төлөвлөгөө зүг шилжүүлэн, “Түмэн газрын цайны зам”-аар холбоос болгож, Ази тивд “Нэг бүс нэг зам”-ын зам дагуу олон улсын аялал жуучлалын бүсийг бий болгож, гурван улсын хамтын ажиллагааны загвараар Хятад улс ба хөрш улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар шинэ зам хайн сүвэгчилсэн байна.

Одоо Өвөр Монгол нь Монгол, Оростой хиллэж байгаа газар зүйн давуу талаа түшиглэн 18 боомт, 21 зурвас хил дамнасан аялал жуучлалын зам шугамдаа түшиглэж, Манжуур-Улаанчулуу, Эрээн-Замын-Үүд, Рашаан-Сүмбэр, Өвдөг-Баянхошуу зэрэг хил дамнасан аялал жуучлалын хамтын ажиллагааны орныг бий болгож, Хятад, Монгол, Орос гурван улс хамтдаа “Цайны зам", "Чингис хааны ул мөрөөр дахин аялахуй" зэрэг брэндийн аялал жуучлалын зам шугамыг бий болгож, хил дамнасан аялал жуучлалын нөлөөлөх хүч, татах хүчийг нэмэгдүүлжээ.
Одоогоор Хятад улс, Монгол Улстай хамтдаа Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хүрэх аялал жуучлалын зам шугамыг бий болгож, Хятад, Монгол, Орос гурван улс дахин тус аялал жуучлалын зам шугамыг Хятад улсын өмнө орноос Оросын Эрхүү муж хүртэл үргэлжлүүлж, Хөххот-Улаанбаатар-Улаан-Үд-Эрхүү муж хүрэх улс дамнасан аялал жуучлалын зам шугамыг бий болгосон байна.
XVII зуунд бүрэлдэж төлөвшсөн “Түмэн газрын цайны зам” нь түүхэн дээр өрнөн хөгжсөн олон улсын арилжааны зам шугам, зам дагуу улс орныг холбосон солонгон гүүр байснаа шинэ эриний өнөөдөр өөрийн гэх соёл түүхийн үнэ цэнээрээ Өвөр Монголын хил дамнасан аялал жуучлалын өнгө төрх болжээ.

Соёл түүх-Уудлаад баршгүй аялал жуучлалын өв хөрөнгө
Өвөр Монгол Хятад улсын умард хилийг сахин байршиж, Монгол Улс, ОХУ-тай хиллэн, газар нутгийн талбайгаараа Хятад улсад гуравдугаарт орж, Монгол, Хятад, Эвенк, Орос зэрэг 49 үндэстний хамтын том гэр бүл болсон тул үндэстний зан үйл нь Өвөр Монголын аялал жуучлалын үйлсийн гол онцлог, агуулга болж байдаг.
Түүхээсээ Өвөр Монгол нь Лио улс, Алтан улс, Юань гүрний зэрэг эртний улсуудын мандан хүчирхэгжсэн газар бөгөөд Европ Азийг хөндөлдсөн монгол их хаант гүрний үүслийн орон болно. Чингисийн онгон, Жао Жүнгийн бунхан, Бадгар зуу, Ширээт зуу, Лио улсын нийслэлийн буурь зэрэг нь умардын тал нутаг дээрх өнө удаан түүх соёлыг харуулж байдаг.
Тал нутгийн соёлыг уламжилж хөгжүүлэх, соёл урлагийн охь бүтээлийг дэлгэн харуулах, соёлын аялал жуучлалыг хөгжүүлэх чухал тавцан болсон тал нутгийн соёлын наадам одоог болтол 13 удаа зохион байгуулагдаж, жил бүрийн налгар зуны аялал жуучлалын өрнүүн улиралд болзоо ёсоор эхэлж, Өвөр Монголын дотно гаднах жуулчдад тал нутгийн соёлын өнгө төрхийг гайхуулдаг. Тал нутгийн соёлын наадмын эхлэлээр Жао Жүн соёлын наадам, Бугатын соёлын наадам, Улаанхадын Хун Шань соёлын наадам, Шилийнгол аймгийн "Хятад улс·Юаний дээд нийслэл"-ийн соёлын аялал жуучлалын наадам, Манжуур хотын Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуучлалын наадам зэрэг баяр наадмын ажиллагаа ар араасаа зохион байгуулагдаж, соёлын аялал жуучлалын асар том хөгжлийн шинэ байдлыг бий болгожээ.
Тал нутгийн соёлын наадмаас гадна сүүлийн жилүүдэд зохиогдсон цөөн тоот үндэстний соёл түүхийг харуулсан газар нутгийн онцлогтой тайзны уран бүтээлүүд, үндэстний соёл урлагийг аялал жуучлалд нэгтгэснээр, аялал жуучлалын үйлсийг хөгжүүлэх соёлын бас нэгэн татах хүч болсон билээ.

Ордос хот бол үндэстний соёлыг хамгийн бүрэн бүтэн хадгалж байгаа газар нутгийн нэг юм. Ялангуяа "Ордос хурим" бол тус нутагт 700 гаруй жил уламжлагдан хадгалагдаж байгаа соёлын үнэт эрдэнэ юм. Одоогоор Ордос хуримыг дуу бүжгийн хэлбэрээр дахин харуулж, Суварга тал нутгийн аялал жуучлалын орон, Бүрээ манхны аялал жуучлалын оронд гол төлөв тоглон сонирхуулж байна.
"Хятад улсын адуун соёлын төв" хэмээгдсэн Шилийнгол аймаг адуун соёлын үнэт өвөө аялал жуучлалын үйлсэд уусган оруулж, соёлын давуу талаа аялал жуучлалын давуу тал болгож чадсан амьд жишээ юм. 2014 онд Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгээс зохион тоглосон адуун соёлын үзэгдэлт тоглолт “Буурал түүхийн хүлгийн магтаал" нь үзэгчидтэй золгожээ. Зуун адуу ба зуун морьтон тоглолтод оролцож, үндэстний морин спорт, морины нуруун дээрх цирк, морин бүжгийн тоглолт зэрэг урлагийг ашиглаж, орчин үеийн шинжлэх ухаан мэргэжлийг уусган, хүн, морь, тал нутаг эв зохистой хамтдаа оршсон тал нутгийн үзэмжийг амьдаар харуулсан байна.

Хөлөнбуйрын тал нутаг дээр Хятад улсын хамгийн сүүлийн нэг бүлэг цаа буга арчлан тэжээдэг овог аймаг-Олгуяагийн Эвенкчүүд аж төрдөг. Байгаль дэлхий түмэн бодисоо шүтэн биширч хайрлан хамгаалдаг ОлгуяагийнЭвенкчүүдийн хамгийн балар энгийн амьдрал, шүтлэг бишрэл соёл түүх нь сүүлийн жилүүдэд тайзны урлагийн бор материал болжээ. Олгуяагийн Эвенкчүүд түүх соёлоор ар үзэгдэл болгосон "Олгуяа бүжиг" нь бүжгийн хэлбэрээр Хятад улсын улсын зэрэглэлийн бодисын бус соёлын өвд жагссан эчнээ нууцгай бөөгийн бүжгийг тайзнаа харуулж, Хөлөнбуйрт хүрсэн гадаад дотоодын зуулчдын сонирхлыг ихэд татах болсон юм.
- Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын соёлын аялал жуучлалыг хөгжүүлж, аялал жуучлалын бүтээгдэхүүнийг төлөвлөхдөө үндэстний онцлогийг нэгтгэн оруулж, аялал жуучлалын салбарыг илүү утга учиртай баялаг дүр төрхтөй болголоо гэж Өвөр Монголын аялал жуучлалын товчооны ажилтан танилцууллаа.
