
ӨМӨЗО-ы Номын сангийн үйлчилгээний үр өгөөжийг улам бүр эрчимжүүлэх зорилгоор Өвөрмонголын Номын сангийн уншигчдын төвөөс “Үүлэн хөлөг үйлчилгээ-Номын эрэл” арга хэмжээг зохион байгуулав.
Тус номын сан Жиндүн, Дандан, Амазон, Номын дээж зэрэг интернэт дэх бүх төрлийн цахим платформ, номын дэлгүүрүүдийн үйлчилгээг уншигч хэрэглэгчиддээ хүргэжээ. Мөн Өвөр Монголын Номын сангийн уншигчдын үйлчилгээний төвийн вичат платформ дээрээс номын нарийн мэдээллийг харах боломжтой бөгөөд уншигчдад номын сангийн “Үүлэн хөлөг” үйлчилгээний платформыг санал болгодог юм. Өргөн олон уншигчид Өвөр Монголын Номын сангийн уншигчдын үйлчилгээний төвийн вичат платформд хандах болжээ.


