ӨМӨЗО-ны Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд болон спортын салбаруудын холбоо, ӨМӨЗО-ны уран бүтээлчдийн нийгэмлэг, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн ажилчны эвлэл, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Урлагийн дээд сургууль болон Өвөр Монголын уран зургийн галерей зэрэг газруудаас санаачлан зохион байгуулсан ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх зориулалттай “Анхдугаар удааны Өвөр Монголын их, дээд сургуулиудын залуучуудын уран зургийн үзэсгэлэн” 3 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийсэн байна.

Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүх уран зургийн бүтээлүүд ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг гол сэдэв болгосон байна. Нийт 30 гаруй их сургуулийн 200 гаруй уран бүтээлчдийн 350 уран зураг хүлээн авчээ. Үүний дундаас 132 зураг нь дэлгэгдсэн бөгөөд Хятадын уран зураг, тосон зураг, бар зураг, усан зураг зэрэг төрөл зүйлүүдийг хамарсан аж.

