Шороон шуургыг үл тоон эрчимтэй ажиллав
2020-05-12 16:50
Эрээн боомт шороон шуургыг үл тоон эрчимтэй ажиллав.
ӨМӨЗО-ы Эрээн хотод 05-р сарын 11-нд маш хүчтэй шороон шуурга болж, боомтоор нэвтрүүлэх ажилд багагүй саад болсон ч тус боомтын хяналт шалгалтын байгууллага нэгж шуурхай арга хэмжээ авч боомтоор нэвтрүүлэх ажлыг аюулгүй, хэвийн явуулжээ.

Цаг агаарын хүнд хэцүү байдал нь түгжрэл үүсгэж мэдэх байсан тул боомтын албаныхан амжилттай бэлтгэл төлөвлөгөө ажиллуулж, ажиллах хүчээ нэмжээ. Харин 18:00 цаг орчимд салхины хүч буурсан байна.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
