solongonews
Өвөр Монголын малчид баяжих шинэ замаа олов
2020-10-12 09:43
Өвөр Монголын малчид баяжих шинэ замаа оллоо.

Наранмандах Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны Хөхмод суурингийн Баян-Өндөр багийн малчин. Тэрээр үхэр маллахдаа гарамгай нэгэн төдийгүй хавч үржүүлэхдээ ч чадамгай. Өнгөрсөн жил орлого нь 3 сая юаньд хүрсэн байна. Тэднийх 586 гаруй га нутаг бэлчээртэй. Өмнө нь тэдний нутаг бэлчээрийн ихэнхийг элсэн манхан эзэлж, малын бэлчээр хүрэлцэхгүй байв. Сүүлийн хэдэн жилээс энэ бүхнийг өөрчилж эхэлсэн байна.

Энэ хэдэн жил элсэн цөлийн экологийг өөрчлөхийг дагаад Наранмандахын үржлийн аж ахуй ч зэрэг хөгжжээ. 2006 онд 20 гаруй толгой үхэр маллаж байв. Одоо өсөж үржээд 700 гаруй толгойд хүрчээ. Тэдний эргэн тойрны малчдын үржлийн аж ахуй ч адилхан хөгжин бузгайрсан байлаа.

20 гаруй жил үхэр малласан туршлагатайн дээр манхны чиглэлийн шар үхрийнх нь махны чанар сайн байдаг болохоор Наранмандахын үхрийн мах үнэ дааж,  борлуулалт сайтай байдаг.  

Энэ хоёр жилээс олз омог дүүрэн бэлчээр нутгаа илүү сайн ашиглахын тулд Наранмандах хоол, хоногийн газар нээхээр 6 монгол гэр барьж, шорлогийн газар байгуулжээ.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл