solongonews
XXII удаагийн тал нутгийн соёлын форум болов
2020-05-06 16:53
XXII удаагийн тал нутгийн соёлын форум болов.

        XXII удаагийн тал нутгийн соёлын форум буюу Хорчин түүх соёлын чуулга уулзалт сүүлийн өдрүүдэд Тунляо хотод  боллоо.

       Форумд улсын дотоодын 200 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, алдартай зураачид, аялал жуулчлалын ба соёл, санхүүгийн салбарын хүмүүс оролцов. Тэд “Хорчин түүх, соёлыг уламжлан өвлөх ба сурталчлах” гол сэдвийн тойронд олон өнцгөөс болон янз бүрийн чиглэлээр гайхалтай тайлбар, солилцоо хийсэн байна.

      Тус арга хэмжээний үеэр “Хорчин түүх соёлын олон улсын судалгааны төв”-ийн нээлтийн ёслолыг зохион байгуулав. Энэ нь дотоод гадаадын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдад чухал академийн солилцооны платформыг байгуулсан гэдэг утгаараа чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл