solongonews
Сөнид Зүүн хошуу арьс элдэх сургалт зохион байгуулав
2016-12-20 15:59
Сөнид Зүүн хошууны Ядуурлыг бууруулах албан болон Сөнид Зүүн хошууны ерөнхийлсөн ахлах дунд сургуулиас хамтран зохион байгуулсан савхин бүтээгдэхүүн урлах сургалт 12 дугаар сарын 5-ны өдөр Сөнид Зүүн хошууны ерөнхийлсөн ахлах дунд сургуульд эхэллээ.

        Нийт 12 өдрийн турш үргэлжилсэн энэ удаагийн сургалтдаа Монгол Улсаас Долгормаа зэрэг гурван багшийг урьж хичээл оруулсан байна.

Сүүлийн жилүүдэд малын арьс ширийн үнэ унаж байгаа, мөн савхин бүтээгдэхүүн боловсруулах мэргэжил орхигдож байгаа нөхцөл байдалд хандуулан тус сургалтыг зохион байгуулж, арьс шир боловсруулах мэргэжлийг заан, савхин бүтээгдэхүүн урлах мэргэжлийг уламжлахаар дамжуулан хөдөө орон нутгийн хөдөлмөр хүчний шилжилтийг биелүүлэхийг зорьжээ. Сөнид Зүүн хошууны 60 гаруй малчид болон Хөлөнбуйр, Бугат, Дархан Муумянган, Шулуун Хөх хошуу зэрэг бусад аймаг хот, хошуу сумаас ирсэн арав гаруй хүн сургалтад оролцсон байна.

Зохиогч: Хорвоо
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл