solongonews
Хөххот ядуурлыг бууруулахаар эхний ээлжид 150 сая юанийг санхүүжүүлэв
2020-05-13 11:33
Хөххот ядуурлыг бууруулахаар эхний ээлжид 150 сая юанийг санхүүжүүлэв.

Сурвалжлагч 05-р сарын 11-нд  Хөххотын санхүүгийн товчооноос мэдээлснээр, эдийн засаг буурах дарамт ба COVID-19-ийн нөлөөн дор Хөххотын санхүүгийн товчоо идэвхтэй хөрөнгө мөнгө хуримтлуулж, Өвөр Монголын төв хотын ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө мөнгийг бодитой хэрэгжүүлэх ажлыг бүх хүчээрээ баталж байна гэжээ.    

ХКН-ын Хөххотын  хороо, хотын засгийн газрын ядуурлыг бууруулах болон хөдөө тосгоныг хөгжүүлэх ажлын шаардлагын дагуу Хөххотын эдийн засгийн товчоо ойрын хугацаанд 2020 оны тус шатны анхны ээлжийн ядуурлыг бууруулах хөрөнгө нийт 150 сая юань санхүүжүүлэв. Үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах, ногоон хөгжил, экологийг хамгаалах, хонины аж ахуй, хөдөө орон нутгийн худалдаа зэрэг тусгай салбарыг хөгжүүлж, аж ахуйгаар ядуурлыг бууруулах ажлыг дэмжинэ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : nmgxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл