solongonews
Бү Шяолинь: Бизнес эрхлэх орчныг бүрдүүлнэ
2020-01-14 16:50
Бү Шяолинь: Бизнес эрхлэх орчныг бүрдүүлнэ.

ӨМӨЗО-ы Намын хорооны орлогч дарга, ӨМӨЗО-ы дарга Бү Шяолинь 01-р сарын 13-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын Ⅲ хуралд оролцсон Тунляо хотын төлөөлөгчдийн баг болон Ү Хай хотын төлөөлөгчдийн багийн хамт Засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөө, төсвийн тайлан болон 2020 оны төлөвлөгөө, төсвийн төслийг хянан зөвлөсөн байна.

Тэрээр: Шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, бизнес эрхлэх орчныг таатай болгож, хувийн аж ахуй нэгжүүдийг дэмжих төрийн бодлого арга хэмжээг сайжруулж, зах зээлийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Соёлын салбарын хөгжлийг ахиулж, бүс нутгийн соёлын зөөлөн хүчний түвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.

Бү Шяолинь: - Ү Хай хот экологийн байгаль орчныг тэргүүнд тавьж, бохирдолгүй хөгжлийн дагуу нөөцийг ашиглах арга замыг өөрчилж, өртгийг нь нэмэгдүүлэх ажлыг сайжруулж, нөөцийн ашиглах нормыг заавал дээшлүүлэх хэрэгтэй гэсэн байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл