Эзнээгийн 21 дэх удаагийн Алтан намрын Тооройн ойн эко аялал жуулчлалын наадам-2020 10-р сарын 8-нд нээлтээ хийлээ.

1999 оноос хойш өнөөг хүртэл Алтан намрын тооройн ойн эко аялал жуулчлалын наадмыг ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошуунд 21 дэх удаа уламжлал болгон зохион байгуулж байна. Үүний нөлөө нь жилээс жилд өргөжиж, Эзнээгийн үндэсний соёлыг харуулах, соёлын аялал жуулчлалын брэндийг нэмэгдүүлэх чухал тавцан болсон юм.

Үүний зэрэгцээ аялал жуулчлалын наадмын хугацаанд тооройн ойн үзэсгэлэнт газруудад соёл урлаг, спортын олон төрлийн арга хэмжээ, уралдаан тэмцээнийг эхлүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс алтан намрын Эзнээ нутагт хүрэлцэн ирсэн зочдод тооройн ойн гайхамшигт үзэмж, ид шидийг дэлгэн харууллаа.


