Өвөр Монголын зохион байгуулалтын ажлын сайд нарын хурал 1 дүгээр сарын 24-нд Хөххотноо боллоо.
Хурлаас өмнө ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн зохион байгуулалтын ажлын талаар чухал заавар гаргасан байна.
Ли Жихэн өнгөрсөн нэг жилийн Өвөр Монголын зохион байгуулалтын ажлын дүнг баталсан бөгөөд цаашид чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, орчин үеийн хөгжил бүхий Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятад улсын үзэсгэлэнт умард хилийг бий болгоход зохион байгуулалтын талын баталгааг хангаж, гялалзсан ололт амжилтаараа ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баяр болон ХКН-ын XVIII их хурал амжилттай нээгдэхийг угтан авах ёстой гэжээ.
Хурлаар мөн Хятад улсын зохион байгуулалтын сайд нарын хурлын үзэл санаа ба Ли Жихэн даргын Өвөр Монголын зохион байгуулалтын ажлын зааврыг уламжилсан байна.
