solongonews
Номтой цагаан сар
2017-02-22 17:00
Шинийн дөрөвний өдөр Бугат хотын номын сан цагаан сарын уншигчдаа угтан авлаа. Энэ өдрийн уншигчийн тоо 3000 давж, иргэд номтой ханилан сар шинээ өнгөрүүлэх болсон байна.

Шинийн тавны үдээс өмнөх 9:00 цагт бид Бугат хотын номын сан дээр очиход маш олон уншигч байраа эзэлсэн байсан бөгөөд хоёр гурваар цувж байсан юм. Номын санд сууж байгаа иргэдийн ихэнх нь сурагчид байсан бол цөөнгүй идэр насны уншигч ч байлаа. Ялангуяа номын сангийн 2-р давхрын уншлагын танхим уншигчаар дүүрч, 24 цагийн уншлагын танхимд ч ярайтал суусан байв.

Бугат хотын номын сан цагаан сараас өмнө засвар хийсэн бөгөөд 24 цагийн уншлагын танхим шинээр нээсэн байна. Номын сангийн нөхцөлийг сайжруулан, шинэ өнгө төрхөөр 2017 оны цагаан сар болон уншигчдаа угтан авсан байна.

Зохиогч: В.ГЭРЭЛТ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл