solongonews
Ли Жихэн дарга Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны ажилтай танилцлаа
2016-12-22 17:12
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны ажил байдалтай танилцлаа.

Арван хоёрдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш гурван цагт ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд айлчиллаа.

Дарга Ли Жихэн ӨМӨСХ-ны бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй танилцсан юм.

Мөн ӨМӨСХ-ны Солонго мэдээллийн төвийн ажил байдалтай нарийн танилцлаа.

Монгол Улсаас уригдан ажиллаж буй редактор болон орос хэлний сайтын редактортай халуун дотно ярилцсан юм. “Өвөр Монголд таатай сууж байна уу? Бид илүү олон Монгол Улсын анд найз нарыг Өвөр Монголд хүрэлцэн ирж ажиллаж амьдран, Хятад, Монгол хоёр орны нөхөрлөлийн гүүр болохыг хүсэн ерөөж байна” гэжээ.

 

Найруулагч: САРАА
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл