solongonews
Монгол морьтойгоо улсын уралдаанд оролцоно
2017-03-21 16:41
Баруун Үзэмчин хошуунд 3 дугаар сарын 10-ны өдөр нэгэн онцгой утга учиртай морин уралдаан болж өнгөрсөн юм.

Уг уралдааныг Баруун Үзэмчин хошууны Соёл тамир радио телевиз кино аялал жуулчлалын товчооноос зохион байгуулсан юм. Анхуй мужид зохион байгуулагдах Хятадын үндэстний уламжлалт холын зайн уралдаан, 2017 оны холын зайн морин уралдаанд оролцох эрхийг өгөх уралдаан болно. Энэ удаагийн 15 километрийн алсын зайн уралдаанд Баруун Үзэмчин хошууны хориод уяач хурдан хүлгээ хурдлуулж, Жирийн гол суурингийн Бага Баатарын халтар морь, Улаанхаалга сумын Манлайн халтар морь, Улаанхаалга сумын Баатарын улаан морь, Жирийн гол суурингийн Отгонбилэгийн хээр морь, Хоолтын гол суурингийн Соёлбаатарын цэнхэр морь зэрэг таван хурдан хүлэг уралдаанд оролцох эрхийг авсан байна. Хятадын үндэстний уламжлалт алсын морин уралдаан болон 2017 оны алсын морин уралдаанд оролцох морьд нь таван наснаас дээш морьд байх хэрэгтэй бөгөөд унаач нь арван зургаан наснаас дээш байх шаардлагатай гэсэн бөгөөд эдгээр таван морь нь дурдсан нөхцөлд нийцсэн байна.

Уралдаанд оролцох эрхийг авсан эдгээр уяачид 4 дүгээр сарын 8-ны өдөр Хятад улсын адууны үйлсийн нийгэмлэг болон Анхуй мужийн Сүжүө хотын Дан Шань шяний Ардын засгийн газраас санаачлан зохион байгуулах “Хятадын үндэстний уламжлалт холын зайн морины уралдаан, 2017 оны холын зайн морины уралдааны нэгдүгээр талбайн уралдаан”-д оролцох болно. Энэхүү явдал нь Баруун Үзэмчин хошууны уяачид уралдаанд оролцож, уралдааны морь анх удаагаа муж алслан том уралдаанд оролцож байгаа болно.

Зохиогч: А•Эрхэмбат
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл