solongonews
Хонконг, Макаогийн тусгайлан урьсан гишүүдтэй ярилцав
2020-01-15 09:59
Хонконг, Макаогийн тусгайлан урьсан гишүүдтэй ярилцав

      ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 01-р сарын 12, 14-ний өдрүүдэд УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII удаагийн хорооны 3-р хуралд оролцож байгаа Хонконг, Макаогийн тусгайлан урьсан гишүүдтэй уулзав.


    Хонконг, Макаогийн гишүүд Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтын талаар чөлөөтэй ярилцаж, Өвөр Монголын стратегийн хөгжиж буй аж үйлдвэр, соёл аялал жуулчлал болон бусад чиглэлийн ажилд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийллээ.


     Хуралд оролцсон гишүүд үндэсний ажлыг сайн хийх, үндэсний соёлыг өвлүүлэх, сурталчлах, хөдөө орон нутгийн соёлын бүтээн байгуулалтыг хурдасгах, монгол эмийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, үндэстний цөөнхийн өндөр түвшний мэргэжилтнийг хөгжүүлэх зэрэг тал дээр санал бодлоо чөлөөтэй дэлгэсэн байна. Бү Шяолинь дарга гишүүдийн хэлсэн үгийг анхааралтай сонсч, холбогдох асуудлаар харилцан ярилцсан юм.
 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл