solongonews
Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байна
2020-08-07 11:09
Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байна


8-р сарын 6-ний 15:25 цагт Хятадын Жэньжөү хотоос Германы Хамбүрг хотыг зорьсон Хятад-Европын ачааны галт тэрэг Эрээн боомтын ачаа тээврийг шалган нэвтрүүлэх төвт шалгалт хүлээж байна.

Эрээн боомт нь Хятад, Монголыг холбосон цорын ганц төмөр замын боомт юм, "Бүс ба зам" төслийг хэрэгжүүлж, Торгоны замын эдийн засгийн бүсийг Оросын Евразийн төмөр зам, Монголын талын зам санаачилгатай амжилттай холбосноор Эрээн боомт нь "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын чухал уулзвар хот болж, Хятадын бараа бүтээгдэхүүнийг Монгол, Орос болон Европын орнуудад экспортлох чухал гарц болсон юм. Одоогийн байдлаар Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн 41 галт тэрэгний цуваа дамжин өнгөрч байгаа бөгөөд Хятадын улсдаа 27 мужийн 38 хотоор дамждаг.

Тоо бүртгэлээс үзвэл, 7-р сарын 14-нийг хүртэлх байдлаар, Эрээн боомтоор нийт 1092 удаагийн галт тэрэг хилээр нэвтэрч, 1 сая 69 мянган тоо ачаа барааг тээвэрлэсэн нь тус тус 45, 97 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл