solongonews
Улаанхад хотод анх удаагийн Гэсэрчдийн сургалт боллоо
2020-05-20 20:39
Улаанхад хотод анх удаагийн Гэсэрчдийн сургалт боллоо.

   Өвөр Монголын Улаанхад хотноо анх удаагийн Гэсэрчдийн сургалт, Байрин Баруун хошууны 18 дахь удаагийн Гэсэргчдийн сургалт 05-р сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл Улаанхад хотын Байрин Баруун хошууны Гэсэр соёлыг судлан хөгжүүлэх төвд явагдсан байна.

Тус удаагийн сургалт улс ба ӨЗО-ны зэрэглэлийн Биет бус соёлын өвийн уламжлагчыг урьж, онолын зөвлөгөө авах, тоглолты хийхийн зэрэгцээ заах, Гэсэр хайлах талаар мэргэжлийн туршлагаа солилцох хэлбэрээр явагдсан байна. Тус удаагийн сургалтад бусад аймаг, хотын биет бус соёлын өвийн холбогдох албаны хүмүүс ч оролцож, сургалтын цар хүрээг улам өргөжүүлсэн байна.

Сургалтанд бас биет бус соёлын өвийн холбогдох дүрэм горимыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчийн мэдлэг мэргэжлийг хэрхэн хөгжүүлэх, үндэстний өв соёлын үйл аижллагааг хэрхэн идэвхтэй өрнүүлэх талаас илтгэл тавьсан байна.

Тус удаагийн сургалтыг ӨМӨЗО-ны биет бус соёлын өвийн хамгаалалтын төвөөс голлон зохион байгуулж, Улаанхад хотын Монгол үндэстний соёлын өвийн судалгааны төв, Улаанхад хотын Биет бус соёлын өвийн хамгаалалтын төв, Байрин Баруун хошууны Гэсэр соёлыг судлдан хөгжүүлэх төвөөс хариуцан зохион байгуулсан байна.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Улаанхадын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл