solongonews
“Дэлхийн цаг уурын өдөр”-тэй холбогдуулж хэвлэлийн бага хурал хийв
2017-03-21 17:09
“Дэлхийн цаг уурын өдөр”-тэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албан өнөөдөр хэвлэлийн бага хурал хуралдуулж, “Дэлхийн цаг уурын өдөр”-тэй холбогдсон мэдээлэл өглөө.

ӨМӨЗО-ны Цаг уурын товчооны орлогч дарга Ян Жыже энэ оны 3 дугаар сарын 23-ны өдөр буюу “Дэлхийн цаг уурын өдөр”-тэй холбогдуулан зохион байгуулах арга хэмжээ, цаг уурын үйлчилгээ, сүүлийн өдрүүдийн цаг уурын байдал газар тариалан, мал аж ахуйд үзүүлэх нөлөөний талд тайлбар хийсэн байна.

Энэ сарын 23-ны өдөр нь дэлхийн цаг уурын өдөр. Дэлхийн цаг уурын анхны байгууллага байгуулагдсан ба “Олон улсын цаг уурын нийтийн гэрээ”-ний хүчин төгөлдөр болсон өдрийг тэмдэглэх зорилгоор энэ өдрийг тогтжээ. Энэ онд 57 дахь жилдээ дэлхийн цаг уурын өдөр тохиож байгаа бөгөөд “Үүлийг ажиж, тэнгэрийн байдлыг мэдэх” гол сэдвийн дор зохиогдох болно.

ӨМӨЗО-ны Цаг уурын товчоо нь энэ оны цаг уурын өдөртэй холбогдуулж “Олон улсын үүлэн зургийн түүвэр”-ийг тараахаар болжээ. Тус түүвэр нь үүлийг ялган таних хамгийн бүрэн бүтэн, хамгийн дэлгэрэнгүй гарын авлага болно. Мөн үеэр холбогдох арга хэмжээ зохион байгуулж үүлний өнгөрсөн одоо ба ирээдүйг харж, үүлэнд холбогдох шинжлэх ухааны бодит үйл хэрэг, түүх зэргийг олон нийтэд хуваалцах юм байна.

Зохиогч: Б.ХҮҮДҮҮТ
Найруулагч: huuduut
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл