
Өвөр Монголын байгалийн гайхамшигт үзэмж, үндэстний соёлын өвөрмөц онцлогтой. Орон даяар аялал жуулчлалыг хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлал, Аялал жуулчлал +"стратеги бодлого" зэргийг дурдсан юм. Төлөвлөлт, их хэмжээний хөрөнгө оруулах, өндөр стандарт барилга, зохицуулах, түгээн сурталчлахаар дамжин “Үзэсгэлэнт Өвөр Монгол”-ыг бүтээн байгуулж Хятад улсын дотоод, гадаадад алдартай аялал жуулчлалын газар болгоно.
Урьхан хавар айлчлан саатаж түмэн бодис амьлан сэргэх цагаар Аялал жуулчлалын салбар Өвөр Монголд аз жаргал, амьдралын хүч нэмэрлэх нь дамжиггүй ээ.
Орон даяар аялал жуулчлал ба дөрвөн улирлын аялал жуулчлалаар хэлбэр загвараа өөрчлөн үе шат ахиулна
Байгалийн гайхамшигт үзэмж, үндэстний соёлын өвөрмөц онцлог нь Өвөр Монголын брэнд аялал жуулчлалын цэг ба маршрутын суурь болно.
Брэнд хөгжлийг баримтлах нь аялал жуулчлалын салбарыг өргөн цар хүрээнд нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйл ба өрсөлдөх хүч болно. ӨМӨЗО “ 643X" брэндийн системийг санаачлан гаргасан юм. "Үзэсгэлэнт Өвөр Монголын”-ын брэндээр гол болгож “Хятадын хойд хил бүс, үзэсгэлэнт Өвөр монгол”-д анхаарал хандуулна. Өвөр Монголын аялал жуулчлал тун удахгүй амжилтад хүрэх” аялал жуулчлалын брэнд,” Тал нутаг + үзэмжийн зам шугам” маршрутын брэнд, “Бахархалт сэтгэл, эх дэлхий, найрсаг" үйлчилгээний брэнд, "Өвөр Монгол бэлэг " аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний брэнд, "Чөлөөт Өвөр Монгол" хувийн аялал брэнд зэрэг брэндүүд байна. Аялал жуулчлалын нөөц ба орон бүсийн онцлогоос хамаарч зүүн хойдын ой хээрийн соёл дөрвөн улирлын экологи, Бээжин, Тяньжинь, Хэ Бэй мужийг тойрсон тал нутгийн үзэмж, цэлгэр тал, орчин үеийн тал нутгийн, баруун хойдын Тооройн ойн бартааг сорих зэрэг дөрвөн аялал жуулчлалын орон бүс болон энэхүү дөрвөн газрыг холбосон гурван зэрэглэлийн брэнд маршрут ба зарим үзэмжийн орны брэндийн хөгжлийг дэмжинэ.
Брэндийн нөлөө, реклам сурталчилгаагаар дамжин тодорхой ашиг орлого олсон юм. 2016 онд Өвөр Монгол орон нийт 98 сая гаруй зорчигч хүлээн авсан бол өнгөрсөн оны мөн үеэс зорчигчдын тоо 12 сая гаруйд хүрч, 15.19 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын салбарын ерөнхий орлого 271.47 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 45.77 тэрбум юаниар буюу 20.28 хувиар өссөн байна. Өвөр Монголын 337 А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс нэмэгдэж, өнгөрсөн оноос 19-өөр нэмэгдсэн юм.
Улирлын онцлог Өвөр Монголын аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудал болсоор ирсэн. Ялангуяа, өвлийн улирлын аялал жуулчлалын үйл ажиллагаа төдийлөн хэрэгжээгүй байсаар. ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн X хуралд “Орон даяар аялал жуулчлалыг хөгжүүлэх ба дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх”-ийг дурдсан юм.
2016 оны өвөл Өвөр Монголын зүүнээс баруун тийш, хойноос өмнө тийшээ өвлийн наадам зохиогдож өөр өөр орон нутгийн үндэстний онцлогийг гайхуулсан юм.

Өвөр Монголын орон нутаг даяар "Нийт орон бүс + дөрвөн улирал"-ын аялал жуулчлалын хөгжлийн чиглэл баримтлалын дагуу Өвөр Монголын цас мөсөн хотхон, мөсөн ой зэрэг өвлийн аялал жуулчлалын нөөцөө ашиглаж байна. Байгалийн болон соёлын онцлогоо гаргаж "Жилийн дөрвөн улирлаараа сайхан үзэмж"-тэй байхыг төлөвлөнө.
Үзэсгэлэнт цас аялал жуулчлалын брэнд хөгжил, өвлийн наадмын аялал жуулчлалын брэнд, өвлийн брэнд аялал жуулчлалын маршрут ба нийт орон бүсийн үйлчилгээ, дөрвөн улирлын аяллаар өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний систем болгохыг түлхүү хөгжүүлнэ. Дөрвөн улирлын брэндийг хөгжүүлэн өмнө, хойд, зүүн хэсгийн газар нутаг харилцан нөхвөрлөх, зүүн барууныг холбох, хот, хөдөө орон нутгийг уялдуулан нэгтгэх дөрвөн улирлын аялал жуулчлалын хөгжлийн загварыг бүрдүүлэх болно.
2016 оны өвөл Рашаан олон улсын сувиллын үйлчилгээтэй амралтын баазанд аялан зорчигчид тасралтгүй зочилсоор байлаа. Лавслан буух цасан ширхэг эндхийн өнгө үзэмж. "Хүйтэн"-ий эрч "Халуун дулаан" зорчигчдыг угтан авсаар байлаа. Аялан зорчигчид цас мөсөнд сэтгэлээ ариусган халуун рашаанд нууцхан шивнэнэ. Зуун газрын цан хүүрэг, мянган жилийн галт уулын хачин нууцгай аялал, ариун булгийн усыг амтлах, ой мод, далай, гол, цаст талыг довтлон туулах, хамгийн гоё ойн айлтай танилцах зэрэг арван гол сэдэвт аялал жуулчлалын бүтээгдэхүүн аялан зорчигчдын анхааралд хүрсээр ирсэн байна.
Тяньжинь хотын жуулчин Чэн Хунвэнь:
- Рашаан хотын дөрвөн улирал бүгд үзэмж төгс. Халуун рашаан, мөс цас зэрэг нь өвөрмөц онцлог, сэтгэл санааг тайвшруулан эрүүл мэндэд тусална гэж хэлж байлаа.
Хараач. "Цасан зам" аялал жуулчлалын бааз, Бээжин, Тяньжинь, Хэ Бэй мужийг тойрсон цасан хотхон аялал жуулчлалын баазад аялан зорчигчид цувсаар байна. Тэд тэсгим хүйтнийг үл ажран ганган байгалийн үзэмжийг мэдэрч тав тухтай аялж явна.
Өвөр Монголын аялал жуулчлалын товчооны дарга Ли Минь:
- Өвөр Монголын өвлийн наадмын аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг дахин зохион байгуулж, цас мөсний нөөцийг эдийн засгийн ашиг болгох загвар хэрэгжих боломжтойг бодит хэрэг гэрчилж байна гэж ярьсан юм.
Өвөр Монголын Улаанхад хотын Нин Чэн шяны Дао Шюй сувгийн үзэмжийн газарт жуулчид байгалийн уул усыг сонирхож дараа нь нил ягаан нуурын усанд завиар тоглож органик загасыг амталж болно. Том цамхаг ба музейтэй танилцчихаад зочид буудалдаа тухлан халуун рашаанд орох боломжтой. Энэ нь тухайн газрын нийт бүс даяар аялал жуулчлал ажиллуулах бодит практик юм.
"ӨМӨЗО-ны арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-нд аялал жуулчлалыг нийт орон бүсийн хүрээнд нээх, нийт орон бүсийн аялал жуулчлалын үйлчилгээний иж бүрдэл, аялал жуулчлалыг цэгцлэхийг нийт орон бүсэд хамруулах, үр дүнг нь иргэдэд мэдрүүлэхээр дамжин аялал жуулчлалын хөгжлийн загварыг хичээн бүтээнэ гэж дурдсан юм.
2016 онд Өвөр Монголын Аялал жуулчлалын салбарын ерөнхийлсөн хөтлөн дагуулах үр дүн, өрсөлдөх чадвар тасралтгүй өссөн. Үйлчилгээний систем төгөлдөржсөн, борлуулалтын загвар шинэчлэгдсэн, гадаадад нээлттэй бодлого шинэ түвшинд ахисан ба "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний аялал жуулчлалын салбарт сайн эхлэл гарсан зэрэг олон амжилт бий.

“Аялал жуулчлал +" загварын шинэ орон зайг өргөжүүлэн тэлнэ
Бадамлянхуа цэцэг тэнгэрийн хаяатай нийлж, гол горхи гүүр алслан айлын гадаа хүрнэ. Цөлийн Тэмээн жингийн дуун, зорчигчийн яриа хөөрөө алсаас дуулдана. Энэхүү уул ус болоод хээр цөл хосолсон зураг бол Тунляо хотын Хорчин нутаг дахь 500 километр газрын алтан намрын үзэмж юм.
Тунляо хот тухайн газрынхаа экологийн нөөц болон соёлдоо тулгуурлан цөл, ой тайга, тал хээр, намаг газар, нуга, уул уурхай, газар тариалан зэрэг 80-аад үзэмжийн бүсийг нэгтгэж брэнд аялал жуулчлалын зам шугам болгосон байна. Энэ нь тухайн орон нутгийн аялал жуулчлал + ЭКО + Аж үйлдвэрийн практик юм. Нийт орон бүсийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих аялал жуулчлалын салбарын өсөлт "Аялал жуулчлал +" стратегийн загвартай салшгүй холбоотой. Шинэчлэх, нэгтгэн хөгжүүлэхээр дамжин аялал жуулчлалын үйл ажиллагааны түвшин ахих, өөрчлөгдөхийг дэмжиж аялал жуулчлалын хүчин чадлыг улам сайжруулна.
"Аялал жуулчлал + Экологи" загвар нь экологийг хамгаалах ба зохистой ашиглалтыг дэмжиж, экологи аж үйлдвэрээр гол болгосон үргэлжлэн хөгжих загварыг хэрэгжүүлнэ. "Аялал жуулчлал + Эрүүл мэнд", сувилах үйлчилгээ, эрүүл мэндэд тустай аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд Рашаан хот, Отог хошуу, У Хан хошуу, Их Хянган даваа зэрэг газруудад халуун рашаан, ой тайгад сувилгааны зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр монгол анагаах ба монгол эмийн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжин уламжлалт эмийн үнэ цэнийг ахиулна. "Аялал жуулчлал + Спорт" загвараар бүтээдэхүүний сонголтыг олшруулж нэгдсэн хөгжлийн давхаргааг нэмэгдүүлнэ. Цана гулгалт, явган аялал, бартаа сорих зэрэг спортын хөгжлийг дэмжинэ. "Аялал жуулчлал + Эрдэм шинжилгээний судалгаа" загвар нь байгаль соёлын нөөцдөө тулгуурлан улаан өнгийн аялал жуулчлалын бүс, том загварын олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж, алдартай их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага зэрэгт судалгааны арга хэмжээ зохион байгуулж зорчигчдод боловсон үйлчилгээ үзүүлнэ. "Аялал жуулчлал + Бараа бүтээгдэхүүн"-ий загвар, аялал жуулчлалын зориулалттай бараа бүтээгдэхүүний сонголтыг өргөн болгож, аялал жуулчлалын аж үйлдвэрийн нэгэн дамжуурга болгоно. Аялал жуулчлалын орлого олох арга замыг өргөжүүлэн тэлнэ.
Түүнчлэн аялал жуулчлалын салбар нь хөдөө аж ахуй, соёл, сурталчилгаа, тээвэр, орон сууц зэрэг салбаруудтай хамтран ажиллаж “Хот суурингийн аялал жуулчлалыг нийт орон бүсэд хөгжүүлэхийг хэрэгжүүлэх тухай санамж бичиг”, “Соёл ба аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийг дэмжих төсөл", “Хөдөө аж ахуйн салбар ба шянь, тосгоны хөдөө орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих санамж бичиг”, “Монгол, Хятад эм ба эрүүл мэнд аялал жуулчлалын хөгжлийг дэмжих санамж бичиг”, “Аялал жуулчлалаар дамжуулан ядуу буурайд туслах төслийг дэмжих санамж бичиг”, “Аялал жуулчлал, зам тээврийн нэгдсэн хөгжлийг идэвхтэй дэмжих санамж бичиг" зэрэг баримт бичгүүдийг мөрдөж нэгдсэн хөгжлийн төслийг хамт бүтээх, хөрөнгө оруулалт ба хүчийг хамтруулан нэгдсэн хөгжлийн ажлыг дэмжинэ.
Аялал жуулчлал + Интернэт, эмблемийн бэлгэдэл, хөдөлгөөнт дүрс, загварын шоу зэрэг "Аялал жуулчлал +" нь аажмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх хөдөлгөгч хүч буюу нэгтгэх хүч болж холбогдсон аж үйлдвэр болон салбарын хөгжилд аялал жуулчлалын орон зай хангаж аялал жуулчлалын стандарт ба үнэ цэнийг өсгөсний улмаас бусад газрын эдийн засгийн хөгжлийг хөтлөн дагуулна.
Соёлд түшиглэн чанарыг сайжруулж, аялал жуулчлалын салбарын зэрэглэлийг ахиулна
Өвөр Монгол орон тал нутгийн соёл үүссэн гол газар төдийгүй уламжлан хадгалж буй газар юм. Монгол, Юань гүрний соёл, Улаан-Хадын соёл, Бортохойн соёл, Гидан соёл зэрэг гүн зузаан соёлын өв, баялаг соёлын нөөц, өвөрмөц соёлоороо онцлог. Энэхүү давуу тал нь тухайн газрын аялал жуулчлалын хөгжилд эх үндэс болж өгсөн юм. "Өвөр Монгол оронд аялахад байгалийн үзэмжээс гадна соёл иргэншил, ёс заншил нь бас нэг онцлог” гэсэнтэй цөөнгүй зорчигч санал нэгдэж байлаа.
Соёл гэдэг аялал жуулчлалын сүлд сүнс. Харин аялал жуулчлал соёлын тээвэрлэгч юм.

Өнгөрсөн онд Өвөр Монголын олон газар өөрсдийнхөө соёлын давуу талд түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлсэн байна.
Тунляо хот Хорчины 500 километрийн соёлын аялал жуулчлалын үзэмжийн бүсийг нээж соёл ба аялал жуулчлалыг нэгдүүлэн хөгжүүлсэн юм. Ордос хотынхон аялал жуулчлалын баазад урлагийн тоглолт зохион байгуулж, ёс заншил зэрэг биет бус соёлын өвийн нөөцийг аялал жуулчлалын төсөл ба үйл ажиллагаатай нэгтгэж байна. Хөххот соёлын төв ордон, музей, галлерей зэрэг газрууд аялан зорчигчдод соёлоор үйлчилж соёлын агуулгыг баялаг болгосон юм. Хөлөнбуйр хот тал нутгийн онцлогоо гарган Хянган даваа, Монгол, Юань гүрний соёл зэрэг гурван онцлогоороо орон нутгаа илэрхийлжээ. Чингис хааны онгон, Юань гүрний дээд нийслэлийн буурь, Ляо улсын соёлын олдвор зэргийг зэрэглэл ахиулж дэлхийн өнцөг булан бүрээс очсон аялан зорчигчид Өвөр Монголын олон өнгө төрх бүхий аялал жуулчлалын соёлыг мэдрүүлэх зорилгод хүргэнэ.
Тал нутгийн соёлын найр, тал нутгийн соёлын наадам, цасан хотхон аялал жуулчлалын арга хэмжээ, талын гүн дэх эртний хотын буурь, монгол үндэсний түүхэн аялал, үндэсний ёс заншлын аялал, Улаан-Хад соёлын аялал зэрэг өвөрмөц онцлогт гол сэдэвт аялал жуулчлалын үйл ажиллагаанууд нь Өвөр Монголын алдартай газар оронд өрнөдөг.
Өвөр Монгол орон ОХУ, Монгол Улс ба Хятадын бусад найман мужтай хөршилж буй газар зүйн давуу талаа ашиглан "Түмэн газрын цайны зам" аялал жуулчлалын гол сэдвийн хүрээнд хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нээж Хятадын зорчигчид ОХУ ба Монгол Улсын соёл иргэншлийг танилцуулах нь ОХУ, Монголын аялан зорчигчдод Хятадын соёлыг танилцуулах болно. Манжуур, Эрээн хотын боомтоор дамжин хил дамнасан аялал жуулчлалын том маршрут ба хөрш боомтын жижиг маршрутыг нээж хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны орон бүс, хил дагуух аялал жуулчлалын туршилтын талбайн хөгжлийг дэмжиж хил дагуух 4000 километр газар нутгийг аялал жуулчлалын үзэсгэлэнт орон болгоно.
Аялал жуулчлалын чанарыг сайжруулахад аялал жуулчлалын дэд бүтцийн тоног төхөөрөмж дутагдаж үл болно. Одоогийн байдлаар Өвөр Монгол орон ерөнхийдөө хувийн автомашинаар аялах суурин, авто замын сүлжээ, үйлчилгээг хэрэгжүүлж байна. Хувийн машинаар аялах нийт 41 бааз нэгэнтээ нээгээд байгаа бол 39 нь ид баригдаж байна. Өвөр Монголын дөрвөн аялал жуулчлалын маршрут дээр автозам ба нэгдүгээр зэрэглэлийн авто замаар гол болгосон аялал жуулчлалын зам шугамыг нээсэн байна. Чухал аялал жуулчлалын бүсэд гуравдугаар зэрэглэл буюу түүнээс дээших хувийн машин аялах боломжтой зам болно. Аялал жуулчлалын бааз дахь нийтийн "00"-ыг идэвхтэй барьж бүтээнэ. “Худалдаа эрхэлж олсон орлогоороо нийтийн бие засах газар нээх, цэвэрлэх, мөн цэгцлэх болон зохицуулалт хийх"загвараар нийгмийн хөрөнгө оруулалтыг бие засах газар барих ажилд зарцуулна. 2017 онд Өвөр Монголд нийтдээ 2082 нийтийн бие засах газар баригдахаар төлөвлөөд байна. Түүнчлэн зам дагуух аялал жуулчлалын цэг, тээврийн буудал зэрэг цэгүүдэд бие засах газар баригдаж зорчигчдод тав тухтай, хялбар дөхөм, найрсаг үйлчилгээний орчин бүрдүүлж өгнө.
Урин хавар айлчиллаа. Аялал жуулчлалын нөөцийн том орноос аялал жуулчлалын эдийн засгийн хүчирхэг оронд дамнан Өвөр Монголын аялал жуулчлалын салбарт гайхамшигт өөрчлөлтүүд гарсаар байх болно. Улмаар дэлхийн аялал жуулчлалын алдартай газруудын нэг болохоор хичээн ажиллаж байна.
