solongonews
ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн гишүүн Наранмандал сум суурингийн эрүүл мэндийн салбарын тухайд саналаа хуваалцлаа
2020-01-15 10:38
Наранмандал: Сум суурингийн эрүүл мэндийн салбарын ажилтны тухайлсан ажлын чадварыг дээшлүүлнэ.

  ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн гишүүн Наранмандал хил хязгаар сум суурингийн эм эмнэлэг эрүүл мэндийн ажилтны тухайлсан ажлын чадварыг дээшлүүлэх асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн байна.

- Манай ӨМӨЗО-ы сум суурингийн эрүүл мэндийн салбарын байдлаар жишээлээд хэлбэл, аймаг хотын хөгжил тэнцвэргүй. Ялангуяа, зарим сум суурингийн эрүүл мэндийн газар хошуу шяний Засгийн газрын суугаа газраас хол зайтай учир малчид тариачид биеэ үзүүлэхэд төвөгтэй байдаг. Иймээс буйд хол бүс нутгийн эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтыг сайжруулж, ялангуяа боловсон хүчний нөөцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ёстой гэж Наранмандал асуудлын тойронд саналаа ийнхүү хуваалцсан байна.

Энэ оны Засгийн газрын тайланд мал аж ахуй, хөдөө аж ахуйн орны эмчийн боловсон хүчнийг бэлдэн, эмчилгээний хэр төвшин болон алс зайн эмчилгээний үйлчилгээний чадварыг дээшлүүлнэ гэсэн байна.

- Одоо байгаа эм эмнэлэг буюу эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн үйлдлийг гүйцэд ашиглах зангилаа нь төрийн бодлого, тогтцын асуудал юм. Ихэнх их сургууль төгссөн оюутнууд үндсэн шатанд хүрч ажиллах хүсэл эрмэлзэлгүй байдаг. Тийм учир буйд хол бүс нутгийн эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлж, сургалтаар ханган, тухайлсан ажлын чадварыг нь дээшлүүлбэл зөв байна гэж Наранмандал хэлж байлаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл