“Хятад Монгол хууль цаазын хэрэглээний бүрэн толь”-ийг хэвлүүлэн тараах хэвлэлийн бага хурал 08-р сарын 16-ны үдээс өмнө Хөххотод боллоо.

Тус толийг найруулахад ХКН-ын ӨМӨЗО-ны хороо ба ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хятадын үндэсний хэрэг эрхлэх зөвлөл, Төвийн орчуулгын товчоо, Хятадын Улс Төр Хууль Цаазын Их Сургууль ба найман муж орны Монгол хэл бичгийн холбоот хурал зэрэг байгууллага нэгжүүд оролцсон бол 22 мэргэжилтэн судлаачдаас бүрдсэн толь найруулах тусгай комисс байгуулсан байна.
Толь найруулах ажил хоёр үе шаттай явагдаж, эхний шатанд хятад хэлний холбогдох үгсийг цуглуулах, эмхлэх, хянан тохиолдуулах зэрэг ажлууд явагдсан бол хоёр дахь шатанд нь хятад, монгол хэлэнд нэвтэрсэн 60 хүний вүрэлдэхүүнтэй орчуулгын баг хамт олныг зохион байгуулж холбогдох үгсийг монголоор орчуулсан байна. Хоёр жил гаруйн хугацаанд эх нооргийг олон удаа хэлэлцэн зөвшилдөж, засан сайжруулжээ. Зарим нэр томъёог орчуулахдаа Монгол Улсын хэллэгийг лавлах болгосон байна. Толийг хэвлүүлэх зардлыг засгийн газраас санхүүжүүлжээ.

Тус толийг найруулан хэвлүүлж тараасан нь хууль цаазын зарим нэр томъёог дүрэм горимын дагуу бус, оновчтой бус орчуулдаг үзэгдлийг цэгцэлж, хуулийн дагуу засаглахыг сайжруулах, хуулийг монгол хэлээр ухуулан сурталчлах, монгол хэлээр хуулийн үйлчилгээ үзүүлэхэд их ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
