Олон улсын өвлийн шумбалтын тэмцээн Хайларт болж байна
2016-12-26 10:18
Хөлөнбуйр хотын Хайлар дүүргийн Засгийн газраас санаачилж, Хайлар дүүргийн соёл спортын товчоо болон Хөлөнбуйр хотын өвлийн шумбалтын нийгэмлэгээс зохион байгуулсан Хайлар Олон улсын өвлийн шумбалтын тэмцээн 12 дугаар сарын 22-ны өдөр Хөлөнбуйр хотын Хайлар дүүргийн Иймэн голын өвлийн шумбалтын ордонд нээлтээ хийсэн байна.
Тэмцээнд Хятад болон ОХУ-ын 100 гаруй оролцогч -16 хэмийн хүйтэнд тэвчээр хатуужил шалган өрсөлдөж байна. IV удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь Хайлар дүүргийн Засгийн газраас сүүлийн жилүүдэд зохион байгуулж байгаа өвлийн улирлын үйл ажиллагаа юм.




Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
