solongonews
Aж үйлдвэрийг нэгтгэн хөгжүүлж өрсөлдөх хүчнээ дээшлүүлнэ
2017-02-23 11:10
Хаврын урин дулаан саатсан Тамчын тал нэг л амгалан тайван.

Хоёрдугаар сарын 14-ны өдөр сэтгүүлч бид Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн зүүн захад байрлах Сөнид баруун хошууны ноос ноолуурын аж үйлдвэрийн эргэлтэт аж ахуйн хүрээлэн дүүргийн Өвөр Монголын Тэн Да ноолууран бүтээгдэхүүний ХХК-ийн үйлдвэрийн тасагт хүрэхэд үйлдвэрийн тасгийн мэргэжилтэн Шюй Юүндүн хэдэн ажилтны хамт үйлдвэрийн машин тоногоо хянан шалгаж, удахгүй эхлэх үйлдвэрлэлийн бэлтгэл ажилдаа бэлдээд тун завгүй байлаа.

Тэн Да ноолууран бүтээгдэхүүний ХХК нь уг дүүрэгт байгаа ноос ноолуур боловсруулах орон нутгийн аж ахуйн нэгжийн нэг. 2015 онд аж ахуйн нэгжийн данслуулсан хөрөнгө мөнгө нь 600 мянган юань байсан бол 2016 онд 10 сая юань болж нэмэгдэн, жилийн борлуулалтын орлого нь 80 сая юанийг давж байна. Компанийн ерөнхий захирал Ма Заньхай: - 100 суурь бүрэн чадавхтай автомат нэхмэлийн машин энэ сарын 26-нд ирнэ. Энэ жилийн борлуулалтын орлого 200 сая юанийг давах нь асуудалгүй гэж ярив.

Аж үйлдвэрийг төвлөрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ нөөц баялгийг үр дүнтэйгээр нэгтгэж чадна. Сөнид баруун хошуу энэхүү бодлогыг зоригтойгоор сонгов. 2015 онд тус хошуу хөнгөн аж үйлдвэрийн хүрээлэн дүүргээ ноос ноолуур, нэхмэлийн аж үйлдвэрийн эргэлтэт аж ахуйн хүрээлэн дүүрэг болгон өөрчлөн байгуулсан юм.

Хэдхэн жилийн хөгжлөөр аймгийн ноос ноолуурын аж ахуйн ерөнхий тооны 70 хувь, ноос ноолуурын үйлдвэрлэлийн өртгийн ерөнхий хэмжээний 65 хувийг эзэлж, бүх хошууныхаа үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн 40 хувь орчмыг эзэлж, хошууныхаа аж ахуйн хагас тулгуур нь болж  хөгжсөн байна. Ноос ноолуурын аж үйлдвэр бол Сөнид баруун хошууны 50-иад оны сүүлээс эхлэн хөгжсөн 60 жилийн хөгжлийн түүхтэй уламжлалт аж үйлдвэр болно. Өнгөрсөн зууны 90-ээд оны сүүлээс ямааны ноолууран бүтээгдэхүүний үнэ өсөхийг дагаад "Зөөлөн алт" хэмээгдсэн ноос ноолуурын аж үйлдвэрийн хөгжилд эргэлт гарч, Сөнид баруун хошуу нөөц баялгийн давуу тал, орон нутгийн байршлын давуу талаа гүйцэд харуулж, ойр хавийн газар орон нутгийг хамруулан ноос ноолуурыг төвлөрүүлэх сууринг бүтээн байгуулж, Өвөр Монголын ноос ноолуурын аж үйлдвэрийн суурин болгон бүтээн байгуулах зорилтыг тогтоосон юм.

    2015 онд тус хошуу "Сөнид баруун хошууны Ардын засгийн газраас ноос ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийг тэтгэх арга"-ыг тогтоон хэрэгжүүлж, олон талын шагнан урамшуулах ба тэтгэлэг олгох төрийн бодлогыг хэрэгжүүлснээс аж ахуйн нэгжийн идэвхийг нэмэгдүүлж, дүүрэгт нутагших аж ахуйн нэгжийг нэмэгдүүлэв. Жишээлбэл,  дүүрэгт нутагшсан аж ахуйн нэгж бүр жилд тушаах нэмэгдэл өртгийн гааль нэг сая юань хүрвэл Засгийн газраас 100 мянган юаниар шагнана. Жилд тушаах гааль нэг сая юанийг давбал 200 мянган юаниар шагнана. 30 мянган  юаниас дээш үнэтэй машиныг 30 ширхгээс дээш худалдан авбал машин бүрд 3000 юанийн тэтгэлэг олгох гэх мэтийн төрийн бодлого нь хошууны ноос ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийг хурдасгав.

      Ялангуяа 2015, 2016 онд хоёр удаагийн олон улсын ноос ноолуурын яармаг амжилттай зохион байгуулснаар Өвөр Монголын дотно гадна ноос  ноолуур боловсруулдаг аж ахуйн нэгж тус хошуунд ирж нутагшаад аж үйлдвэрийн  цар хүрээ тасралтгүй төгөлдөржиж, өнгөрсөн жилийн эцэс болтол тус дүүрэгт нутагшсан ноос ноолуур боловсруулах аж ахуйн нэгж 32 болов. Өнгөрсөн жил эдгээр аж үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 3.7  тэрбум юань хүрч, хошууны үйлдвэрлэлийн өртгийн ерөнхий хэмжээний 40 хувь орчмыг эзлээд ноос ноолуурын аж үйлдвэр нь бүх хошууны гол салбар болж хөгжиж байна. Одоогоор тус хошуу жилд 1000 тонн ноос ноолуур боловсруулж, ноосны үйлдвэрлэл 1.5 тоннд хүрэв.

2015 онд уг дүүрэг "Хятад улсын ноос ноолуур, нэхмэлийн аж үйлдвэрийн шилжилтийн туршилтын чигийн дүүрэг", "Өвөр Монголын ноос ноолуур, нэхмэлийн дээл хувцасны аж үйлдвэрийн жишээ суурин"-гаар үнэлэгджээ. Эдгээр амжилт бүтээл нь Сөнид баруун хошууны ноос ноолуур энэхүү уламжлалт аж үйлдвэрийн шинэ амьдралын хүчин чадлыг нэмэгдүүлэн дүүрэг, нээлтийн орны хэлбэрийг өөрчлөн шат ахиулахаар дамжуулан аж ахуйн тогтуун нэмэгдлээ батлахыг ахиулж байгааг харуулж байна. Аж үйлдвэрийг төвлөрүүлэн хөгжүүлэх тухай ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлаар дүүрэг,  нээлтийн орны хэлбэрээ өөрчлөн шат ахиулах талыг ахиулж, арван тэрбум юанийн аж ахуйн нэгж ба зуун тэрбум юанийн дүүргийг цогцлоож, аж үйлдвэрийн төвлөрсөн хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж дурдсан нь Сөнид баруун хошууны ноолуурын үйлдвэрийг хөгжүүлэх давуу талаа түшиглэн аж үйлдвэрийн хэлбэрийг өөрчлөн шат ахиулахад зам, чиглэлийг зааж өгөв. Бүтээгдэхүүний төрөл зүйл дан цул, аж үйлдвэрийн цар хүрээ төгөлдөржөөгүй байгаа нь Сөнид баруун хошууны ноолуурын үйлдвэрлэлийн хөгжилд оршиж байгаа бодит байдал болно.

Энэ тухай хошууны эдийн засаг, мэдээ мэдээллийн товчооны дарга Не Жинлян: - Аж үйлдвэрийн дутагдлыг нөхөн, тэтгэлэг олгох, бизнесмэн урих эрчмээ чангаруулж, бодит хүчээр чанга аж ахуйн нэгжийг оруулан авчирч,  ноос  ноолуурын аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэв. Ингэж Сөнид баруун хошуу дээд шинэ мэргэжил болон тэргүүний мэргэжлийг ашиглан уламжлалт үйлдвэр шинэ амьдралын хүчийг бэхжүүлэн, дүүргийн нээлтийн орны хэлбэрийг өөрчлөн шат ахиулан, зах зээлийн хэрэгцээ шаардлагад зохицуулан үйлдвэрлэхийг чухалчилж, хошууны ноос ноолуурын бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөх, ноос ноолуурын аж ахуйн нэгжийн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг ажлын төсвүүдийг тогтоож, бэлтгэл ажил яг эрчимтэй явагдаж байна.

    Тэтгэлэг олгох хэлбэрээр аж үйлдвэрийн мэргэжлийн шинэчлэлтийг хэрэгжүүлж байгаа нь Сөнид баруун хошууны ноолуурын үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах бас нэгэн үр дүнтэй арга болж байна. Өнгөрсөн жилийн сүүлээр Тэн Да ноолууран бүтээгдэхүүний ХХК долоон сая гаруй юанийн хөрөнгө оруулж, гаднаас 100 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машин захиалахад хошуунаас нэг сая юанийн тэтгэлэг олгосон байна. Ингэж Засгийн газар, аж ахуйн нэгж хамтран хүч нэгтгэн хичээснээр уламжлалт аж үйлдвэр хэлбэр маягаа өөрчлөн, илүү нарийн боловсруулж, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний төрөл зүйлээ нэмэгдүүлэх зэрэг шинэ санаа, шинэ төсөв мөрдөж илүү урам зоригтой ажиллана.

Зохиогч: Шюй Хуа, Саруул
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл