solongonews
Тансаг үзэсгэлэнт Өвөр Монгол таван тивийн зочдоо урина
2017-01-26 16:18
- Юуны учир хөхөө өвлөөр Рашаанд ирж зугаалж байна вэ?

Яг ийм тасхийм хүйтэн өвлөөр Рашаан хот Ши Жиньпин даргыг угтан авсан билээ. Тэрээр харуулын газраар хүрч, ард иргэдийн гэрээр айлчлан цас мөст жижигхэн хотоор хайр халамжаа илэрхийлж, хүсэл найдвараа үлдээсэн юм. Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт орныг илүү үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах нь Ши Жиньпин даргын хүсэл найдвар, мөн Өвөр Монголын урагшаа дэвших чиглэл хийгээд хөдөлгөгч хүч болох юм. ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тушаалд гарсныхаа дараа  анхны судалгааны ажлаа Рашаанд хүрч хийсэн бөгөөд олон жилийн зүтгэлээр Рашааныг улсын дотоод гадаадад алдартай аялал жуулчлалын газар болгож, аялал жуулчлалыг хөгжүүлэн цэцэглүүлж, ард олныг баяжуулах хэрэгтэй гэж дурдсан байна. Умардын нүүдэл мал аж ахуйн соёлын өлгий болсны хувьд Өвөр Монголын байгалийн өнгө үзэмж хараа алдам өргөн уудам, үзэсгэлэнт сайхан, тал нутгийн соёл нь өвөрмөц гойд агаад үлэмж баян. Аялал жуулчлалаар орноо мандуулж ардаа баяжуулах нь “Үзэсгэлэнт сайхан орон”-ыг бүтээн байгуулахад байвал зохих утга агуулга мөн. Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлаас аялал жуулчлалын хөгжлийн талаар илүү тодорхой чиглэл болон арга зам дурдсан байдаг. Аялал жуулчлал бол ерөнхий шинжтэй, аж ахуйн нэмэгдлийн цагийг эрчимжүүлэх чухал хөдөлгөгч хүч болно. Өвөр Монголын байгалийн өнгө үзэмж үзэсгэлэнтэй сайхан, үндэстний соёл өвөрмөц болохоор бүхий л орон нутгийн аялал жуулчлал дөрвөн улирлыг гол болгон хөгжүүлж, “аялал жуулчлал+” стратегийн бодлогыг хэрэгжүүлж байгаад өндөр эхлэлийн цаг бүхий төлөвлөгөө, өндөр эрч хүч, өндөр стандарт бүхий бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай хамгаалалт, бүх талыг хамарсан танилцуулгаар “Сүр жавхаат Өвөр Монгол · Үзэсгэлэнт сайхан орон” хэмээх төрөл тэмдгийг бүтээж, Өвөр Монголыг Хятад улсын дотоод гадаадад алдартай аялал жуулчлалын газар болгон бүтээн байгуулах болно.

Шилдэг онцгой байгалийн баялагтаа суурилж, байгалийн баялгийн давуу талаа хэрхэн аж үйлдвэрийн давуу тал болгох вэ? Аялал жуулчлалын цаг үед хэрхэн үзэсгэлэнт чигийн аялал жуулчлалыг бүх  орон нутгийн аялал жуулчлал болгон өөрчлөх вэ? Орон нутгийн аялал жуулчлалын тусгай мэргэжилтэн ингэж тайлбарлаж байна.

Онц тогтсон орон нутгийг бүрэн төгөлдөр аялал жуулчлалын газар болгон бүхэл цогцоор төлөвлөж, ерөнхийд нь нэгдсэн байдлаар хамаарч, нэг цогцжуулан хариуцан борлуулах ба дэлгэрүүлж, аялал жуулчлалыг бүх орон нутаг бүх хүчин зүйл, бүх аж үйлдвэрийн хэлхээний хөгжлийг ахиулж, бүх орон нутаг хамтдаа байгуулах, бүх орон нутаг хамтдаа хусалцах, хамтдаа эдлэх аялал жуулчлалын хөгжлийн загварыг биелүүлэх хэрэгтэй. Билгийн улирлын улаагчин тахиа жилийн цагаан сар болохоос өмнө өргөн уудам Өвөр Монголын эх газарт, бүх орон нутгийн аялал жуулчлал олон зорилтот, гүн давхаргын үйлдэлтэй газар олон харагдана. Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуу бүх хошууны үзэсгэлэнт газраа холбон хэлхэж, хошууг нэг тойрох аялал жуулчлалын зам шугам ба таван сонгодог аялал жуулчлалын зам шугамыг бий болгожээ. Улаанхад хотын Нинчэн шянь “Халуун рашааны эртний хот, уул усны Нинчэн”-ээр гол байр тогтоол болгож, хот хөдөөгийн байгалийн баялаг, аж үйлдвэрийн аялал жуулчлалын хөгжлийг бүх талаар ахиулж, аялал жуулчлалын шинэ загварыг цогцлоожээ. Ордос хот “Тэнгэрлэг хөвгүүний дархан орон,  үндэстний зан ааль, говь цөлийн өнгө үзэмж, аялал жуулчлал” дөрвөн их  аялал жуулчлалын системийг бий болгож, “Бүх хот нэг үзэмж” хэмээх Өвөр Монголын орон нутгийн аялал жуулчлалын төлөв байдлыг бий болгожээ. 2016 он бол Өвөр Монголын бүх орон нутгийн аялал жуулчлалын нээлтийн он. Өвөр Монгол аялал жуулчлалыг ихээр хөгжүүлж, орон нутгийн байгалийн баялгаа органикаар нэгтгэж, аж үйлдвэрийн уусал хөгжлийг биелүүлсний үр дүн мөн. Хариуцах борлуулалтын загварыг нарийн оновчтой болгов. Өвөр Монгол “Умардын гурван орон”-д байрлаж, дотооддоо найман мужтай хиллэж, гадагш Орос, Монголтой хөршилж байна. 2016 онд “Дундадыг тоглохуй — Өвөр Монголын өвлийн улирлын аялал жуулчлалын түмэн газрын тойрон үзэсгэлэн”-д мөс цасны өлзий бэлэгтэй хүүхэлдэйн баатар зэрэг арваад мужаар хүрч, зам тоолшгүй олон үзэгчдийн бахархлыг олж байлаа. Тунляо хот зүүн хойд Бээжин, Тянжин, Хэбэйн аялагчдад анхаарлаа хандуулна. Улаанцав хот “Улаанцав, Датун, Жанжаков” аялал жуулчлалын хамтын ажиллагааны холбоог байгуулахыг идэвхтэй ахиулж байна. Бээжин, Тянжин, Хэбэй, Өвөр Монгол дөрвөн газар “Бээжин, Тянжин, Хэбэй, Өвөр Монголын аялал жуулчлалын стратегийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурж, “Мянган газрын тал нутгийн аялал жуулчлалын дардан зам”-ыг эхлэн байгуулж байна. Байгууламж тогтцын өөрчлөлтийн шинэ санаа  нь аж үйлдвэрийн амьдралын хүчийг хөгжөөнө. Өөртөө Засах Орон ордос хот, Гэгээн гол хот зэрэг газарт 8 соёл аялал жуулчлалын аж үйлдвэрийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, аялал жуулчлалын ажлыг салбарууд бие даан хийж байснаас олон салбар хамтран хийх болгож өөрчлөн, аялал жуулчлалын хөгжлийг нэгдсэн байдлаар төлөвлөх, хүчин зүйлийг нэгтгэхийг чангатгав. Аялал жуулчлалын баялгийг нэгтгэж, сонгодог зам шугамыг бий болгох хэрэгтэй. Аялал жуулчлалын цаг үед өөрөө тэрэг жолоодож зугаацах нь улмаар их хандлага болж бий. Өөртөө Засах Орны “умард хилийн тэнгэрийн зам” зүүнээс баруунш Өвөр Монголын дөрвөн их аялал жуулчлалын орон нутгийг хамарч, “мөс цаст тэнгэрийн зам” Хянган аймгаас Хөлөнбуйр хотыг сундалж, тус хоёр зам шугам нь Хятад улсын аялал жуулчлалын зам шугамын нарт тэмдэг болжээ. Энэ өвөл Өвөр Монголын газар сайгүй бүхий л орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, урам зориг оргилно. Өвөр Монгол дан ганц аялал жуулчлалын үзэсгэлэнт орны бүтээн байгуулалтаас ерөнхий зорилтот газрыг нэгдсэн байдлаар төлөвлөн хөгжүүлж зэрэг дэвшүүлэх, аж ахуйгаас аж үйлдвэрийн зэрэг дэвшүүлэх, битүүмжилсэн аялал жуулчлалын өөрийн эргэлтээс нээлттэй “аялал жуулчлал+” уусан хөгжих зэрэг дэвшүүлэхийг туршин хийж байна.

Тал нутгаар зугаалж, мөс цасны ертөнцөөр зугаалах нь хүмүүсийн хувьд маш олон сонголт байх боловч аялагчид яагаад заавал Өвөр Монголд л ирдэг вэ?

Мэдээж, соёл нь аялал жуулчлалд гүн гүнзгий үзэл санааны агуулагдахуун өгсөн байна. Тал нутгийн соёл нь байгалийг дээдэлж, нээлттэй байх, итгэл журмыг сахиж, Монгол болон Юанийн соёл, Киданы соёл зэрэг онцгой бөгөөд баялаг хураангуй үндэстний соёлын эх баялаг нь Өвөр Монголын онцгой үзэл санааны үнэ өртгийг цогцлоож, аялагчдыг “Өвөр Монголд ирэхгүй байхын аргагүй” болгожээ. Өвөр Монголын энэхүү гайхамшигт хөрсөнд зүүн баруун зүгт шулуун шугамын зай нь 2400 километр, 29 уртрагийг сундалж, урт цагаан хэрмийн хууч буурийн үлдэгдлийн бүх урт нь Хятад улсад нэгдүгээрт ордог бөгөөд дэлхийн хамгийн өндөр элсэн уул бөгөөд “Хятад улсын газар зүй” сэтгүүлд үнэлэгдсэн “Дундад улсын хамгийн үзэсгэлэнт элсэн цөл” Бадайн жарны элсэн цөл, дэлхий дээрх гурван их эртний тооройн ой болох Эзнээгийн тооройн ой байдаг. Дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллахдаа уламжлалт “Таван хошуу малын ерөөл унших” ёслол дээр Монгол үндэстний уламжлалт заншлаар мөнгөн аягатай сүүнээс гурван удаа ядамлан сэржимлэв. Сонин дээр нийтлэгдсэн гэрэл зураг бүрийг сумын малчин Тогтох ховор эрдэнэ болгон хадгалжээ. Энэхүү гэрэл зураг нь ч гаднын аялагчид Өвөр Монголд ирж аялан зугаалах хүсэл сэтгэлийг хөвчилсөн билээ. Соёл аялал жуулчлалын уусал нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний “цог”-ийг нэмэгдүүлжээ. Тунляо хот Хорчины 500 километр үргэлжлэх соёл аялал жуулчлалын үзэсгэлэнт том гудамжийг төлөвлөн байгуулжээ. Шилийнголын тал нутаг сүүлийн нэг жилд 500 хэсэг төслийн соёлын ажиллагаагаар “дөрвөн улирлын аялал жуулчлал”-аа хөгжүүлж, Хөлөнбуйр экологийн тал нутаг, Хянган давааны ойт орон, Монгол Юаний соёл гэх гурван том онцлогоо товойлгож, “Хөлөнбуйр” гэх алтан тэмдгийг шууж байна. Эртний цайны зам нь гурван зууны түүх соёлын нөөцтэй болж, Өвөр Монгол ба улсын дотоод муж хот Монгол, Оросын хоорондох гүүр болж байна. Аялагчид “Түмэн газрын цайны зам”-аар Орос, Монголын өвөрмөц өнгө үзэмжийг сонирхож, Орос, Монголын аялагчид ч үүгээр дамжин дундад улсын өвөрмөц сайхан бүхнийг ойлгож мэдэж байв. Соёлын шинэ бүтээгдэхүүний нээлт нь, аялал жуулчлалын таваарыг баялаг болгожээ. Эвенк хошууны наранцэцэгийн цуврал гар урлалын бүтээгдэхүүн нь Шиньжяны соёлын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр 3 цаг бололгүй зарагдан дууссан тул аргагүй онгоцоор бараагаа нөхөн оруулжээ. Өвөр Монголын музей нь 6117 төрлийн соёлын шинэ бүтээгдэхүүнийг нээж, 107 үйлдвэртэй хамтран ажиллажээ. Одоогоор Өвөр Монгол тал нутгийн соёлын IP байгалийн баялгийн эргэн тойронд хөгжүүлсэн соёлын шинэ бүтээгдэхүүний цогцыг алгуураар байгуулжээ. Аялагчид бэлэг дурсгалын зүйлсээр дамжуулан “Өвөр Монгол”-ыг гэртээ аваачиж болно.

Соёл бол үндэс, соёл бол сүг сүнс. Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлын мэдэгдэл нь тал нутгийн соёлын хөгжлийн шинэ ойлгогдохуунд хүчтэй хэдэн үг бичсэн байдаг. “Бид заавал соёлын итгэлээ бататгаж, соёлын ухамсраа чангатгаж, тал нутгийн соёлоо хөгжүүлэн шинийг бүтээж, Дундадын соёлд сайхан өнгө нэмнэ” гэжээ. Өвөр Монгол нь тал нутгийн соёлын үүсэл ба уламжилсан газар нутгийн хувьд, гүн гүнзгий соёлын суурь, баялаг төвлөрсөн соёлын байгалийн баялаг, онцгой сайхан соёл нь аялал жуулчлалын аж үйлдвэрийн хөгжилд дуусашгүй хөдөлгөх хүчний дэмжлэгийг үзүүлжээ.

Рашаан хотын Аялал жуулчлалын товчооны дарга Бай Фен “Өвөр Монголын зүүн биеийн таван хошуу хот тойргийн орон нутаг алслагдсан машин тэрэг түрээслэх төслийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Тэрээр: “1 сард зургаан аяллын тусгай галт тэрэг манай Рашаанд ирнэ. Дарга Ши Жиньпин дахин нэг удаа хүрээд ирээсэй. Рашааны өөрчлөлт хөгжлөө үзүүлэх юм сан” гэж догдлон ярив. Бай Фен 2016 онд Рашаан хот 3 сая аялагчдыг хүлээн авч зочилсон, дарга Ши Жиньпин ажилласан үеийнхээс аялагчид 3 дахин нэмэгдсэн, зочид буудал 50-иар нэмэгдсэн зэрэг мэдэгдэл хийхийг хүсэж байгаа юм. Рашааны олон сайхан хөгжил өөрчлөлтөө Бай Фен орхигдуулахгүй ярихад бэлэн болов. Өнөөдрийн Рашаан “Сүрлэг сайхан Хянган даваа, нууцгай рашаан” гэсэн сайхан алдраараа Хятад улсын дотоод гадаадад алдаршив. Хятад улсын умардын үзэсгэлэнт сайхан орныг бүтээн байгуулахад, аялал жуулчлалын дэвшилтэт чанартай хөгжлөөс салж чадахгүй. Өөртөө Засах Орноос дөрвөн улирлын аялал жуулчлал, бүх орон нутгийн аялал жуулчлалын ойлгогдохууныг аж ахуй нийгмийн хөгжлийн бүх талд уусган оруулж, “аялал жуулчлал+” стратегийн бодлогыг хэрэгжүүлж, “Өвөр Монголын Өөртөө Засах Орны аялал жуулчлалын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (2017-2025)”-г найруулах ажлыг эхлүүлж, бүх орны шинэ цаг үе дэх аялал жуулчлалын хөгжлийн ерөнхий зорилтыг зураглан, бүх орны аялал жуулчлал хурдтай зэрэг дэвшихийг ахиулж байна. “Аялал жуулчлал+”-ийн зангилаа нь юуг “+”, яаж “+”-д байна. Өвөр Монголын бүх газар, бүх салбар “аялал жуулчлал+”-ийн уусал хөгжлийг сүр далайцтайгаар ахиулж, аялал жуулчлал ба зам харилцаа, ядуурлыг бууруулах, чанар ба мэргэжилд хяналт тавих, идээ ундаа эмийн бэлдмэлийн зүйлс, эрүүл мэнд, спорт, орон сууц барилга, мөнгөн гүйлгээ, агаар аялал, төмөр зам зэрэг төслийн хамтын ажиллагаа илүү нягтарч байна.

“Аялал жуулчлал+ интернэт сүлжээ”. Өнгөрсөн жил Дон Цэн аялал жуулчлалын компанийн Хөххот дахь салбар компани үүдээ нээв. Одоогоор Дон Цэн зэрэг улсын дотоодын сүлжээ дээрх аялал жуулчлалын хороо Өвөр Монголд албаны газар гаргав. Сүлжээ дээрх аялал жуулчлалын хороо нь албаны газар гаргаж, Өвөр Монголын уламжлалт аялал жуулчлалын хороо санаачилгатайгаар аялал жуулчлалын шинэ үйлдлийг судлан нээхийн зэрэгцээ интернэт сүлжээнд нэгдэн оров. Аялал жуулчлал нь интернэт сүлжээний баялгийг ашиглан, аялан зугаалах, худалдан авах, наадан цэнгэх, идэж уух, явж суух бүх баялгийг нэгтгэн, олон нийт, аж ахуй, холбогдох салбарт зориулсан оюунт аялал жуулчлалын ерөнхий үйлчилгээний системийг байгуулав.

“Аялал жуулчлал+төмөр зам”. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өвөр Монгол, Бээжин, Гуанши, Хайнан дөрвөн муж хот тойргийн аялал жуулчлалын салбар, төмөр замын салбар стратегийн бодлогын хамтын ажиллагааны бүдүүвч зөвшилцөл тогтов. Дөрвөн муж хот тойрог нь аялал жуулчлал хийгээд төмөр замын холбооны хурлын дүрмийг тогтоох, төмөр замын тусгай цуваа тэрэгний аялал жуулчлалын борлуулалтын хамтын ажиллагааг чангатгах, аялал жуулчлалын төслийг хамтдаа судлан нээх ба үүдэн цогцлохоор зөвлөлдөн тогтов.  

“Аялал жуулчлал+ядуурлыг бууруулах”. Өөртөө Засах Орны холбогдох бүх салбар хийгээд ядуурлыг бууруулахыг хөгжүүлэх алба хамтран хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэн ядуурлыг бууруулах ажлыг идэвхтэй хийж, Өвөр Монгол аялал жуулчлалаар ард иргэдээ баяжуулах тал дээр амжилт олж, аялал жуулчлалаар 30.5 мянган ядуу хүндрэлтэй хүнийг ядуурлаас ангижруулав. Энэ нь Өвөр Монголын хэмжээнд ядуурлаас ангижирсан нийт хүний 16.7 хувийг эзэлсэн байна.

ӨЗО-ны Аялал жуулчлалын товчоо хийгээд зам харилцаа зам тээврийн тэнхим хамтран “Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Арван гуравдугаар таван жил”-ийн аялал жуулчлалын хар замын бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г дарамлан тараав. Төлөвлөгөөт төрөлтийн зөвлөл хамтран “Монгол эм эмнэлэг, хятад эм эмнэлэг эрүүл аялал жуулчлалын хөгжлийг ахиулах тухай хэрэгжүүлэх санал”-ыг дарамлан тараав. Спортын товчооноос “Аялал жуулчлал+спорт” хэлбэрээр аж үйлдвэрийг уусган хөгжүүлэх хурал хуралдуулж, спортын аялал жуулчлалын жишээ тойргийг гаргах тухай судлан ярилцсан байна. Өөртөө Засах Орны Аялал жуулчлалын товчооны дарга: “Аялал жуулчлал болон бусад ажил төрлийн аж үйлдвэрийн гүн ууслыг биелүүлэхээр дамжин, идэвхтэйгээр ‘аж үйлдвэрийг аялал жуулчлалын эргэн тойронд хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ аялал жуулчлалд зориулан үйлдвэрлэх, бүтцийг аялал жуулчлалд нийцүүлэн тохируулах, чадварыг аялал жуулчлалд зохицуулан тохируулах, ард түмний амьдралыг аялал жуулчлалаар сайжруулах’ аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөлтийг бий болгож, аялал жуулчлалын аж үйлдвэрийн гүн өргөний орон зайг ахиулна. “Аялал жуулчлал” хэлбэрээр уусан хөгжихийг бүх хүчээр сайжрахыг даган, Өвөр Монголын аялал жуулчлалд шинэ нөхцөл байдал хойно хойноосоо бий болж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн илүү олон болж байна” гэв. Өнөөдрийг харахад: Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлаар аялал жуулчлалын үйлсийн хөгжлийн чиглэлийг тодорхойлон өгөв. Бүхий л орон нутгийн аялал жуулчлал нь анхны алхаагаа алхаж, “Сүр жавхлант Өвөр Монгол” шинэ дүр төрхөөр ирээдүй тийш урагшилна. Ирээдүйгээ бараалахад: Цагийн хүрд эргэлдсээр 2017 он хүрч ирлээ. Дөрвөн улирлын аялал жуулчлал нь Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан өнгө зургийг өдөр бүр дэлгэн гайхуулах нь лавтай. Өвөр Монголд хүрээд ирээрэй, Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол та нарыг угтан хүлээж байна.

Найруулагч: ..
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл