
Энэ оны хичээл эхлэх анхны өдөр арай өөр уур амьсгалтай байсан юм. Сургуулийн багш, шавь нар бүгд үндэстнийхээ дээл хувцсаар гоёж монгол сургуулийн хүрээ монголоор амьсгаллаа. Хичээлийн байрны баруун талд барьсан арван ханатай монгол гэрт том зуух бэлтгэн аргал түлсэн байв. Монгол гэрийн хойморт таваг ширээ засан тос, өрөм, боорцог сэлтийг өрж тавьжээ. Морины уяан дээр дөрвөн морь уяатай. Энэ бол Шилийнхотын Монгол үндэснтий сургуулийн хичээл эхэлсэн анхны өдрийн зураг төрх. Тус сургуулийн багш, шавь нар самбай хадгаа дэлгэн сайны ерөөлтэй шинэ оны мэнд асуун золгоно.
Сургуулийн захирал Цэцэнбаатар:
- Үндэстнийхээ ёс заншилыг хүүхдүүддээ заах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан юм. Өнөөдөр Мэнд-цэцэн хүүгийн хамт морь унаж сургуульд ирсэн. Нийт эцэг, эхчүүдийн сэтгэлийн дэмжлэг ба багш нарын идэвхтэй оролцоогоор арга хэмжээ маань сайхан болж чадлаа. Сургуулийн 1000 гаруй сурагчид оролцож монгол ёс заншлын хүчээлээр анхны хичээл эхэлж байгаагаараа онцлог гэж тэрээр танилцууллаа.
Сургуулийн удирдлагын багийн хамт олон ба эцэг, эхчүүд цагаан идээ амсан морин хуурын эгшиг дунд нээлт хийж найрал дууны сонгон баг, морин хуурын сонгон баг, ятга ба хувьс шанзын сонгон байгийн хүүдүүд өөр өөрийн үзүүлбэрээрээ нээлтийг хөгжөөлөө. Сурагчид багш нартайгаа золголт хийж багш нар нь хүүхдүүддээ сүү амсуулан ном бэлэглэж номын цагаан буян хурж сүүн цагаан мөртэй явахыг бэлгэшээлээ.
Шинийн золголтын дараа сурагчид малчин Мэнд-цэцэн, Цолмонгэрэлийг дагаж морины эдлэл хэрэгсэл сонирхов.
Шилийнхотын монгол сургууль нь нийт 1008 сурагч, 100 гаруй багш ажилтны бүрэлдэхүүнтэй цэвэр монголоор хичээллэг сургууль. Багшийн мэргэжлийн түвшинг сайжруулан хүнээр хүн хийх боловсролын зорилго тавин ажилладаг. Хүүхдүүдийн бие, сэтгэл зүй эрүүл, баяр хөөртэй өсөн бойжихыг голлон анхаарч харна. Мөн боловсрол хүртээхээр гол чиглэл болгоно. Шинэ эриний монгол соёлын онцлогт сургууль эрхлэхээр дамжин хүүхдүүдийн авьяас, онцлог, давуу талд тургуурлан сонгон хичээл нээж заасан юм.
Шилийнхотын Цог-Уул сумын малчин Цолмонгэрэл:
- Бид хоёр хүүхдээ морьтой хүргэж ирлээ. Сургуулийн удирдалгын найдлагаар морины эдлэл хэрэгслийн тал дээр тайлбар хийж хазаар ногт, цулбуураас авахуулаад эмээлийн бүтцийг танилцуулсан юм. Мөн морийг хэрхэн унах, ногт, жолоогоо хэрхэн барих тухай зааж сургана. Дээр үед хүүхдүүд ахмаддаа сөхөрч золгодог. Одоогийн хүүхдүүд мөргөж золгох болчихжээ. Монгол ёс заншлаа хүүхдүүддээ зааж сургах нь хэтийн учир холбогдолтой гэж ярьлаа.
Адуун соёлын хичээлийн дараа монгол ёс заншлын хичээл орлоо.
Сурагчид тус хичээлээр дамжин хадаг яаж барих, амыг нь хааш хандуулах зэрэг олон зүйлийг ойлгож авсандаа олзуурхаж байлаа. Сурагч Баярсайхан:
- Би Шилийнхотын Рашаан сумын Сэргэлэн багийн малчины хүүхэд. Аав, ээж маань надад монгол ёс заншлыг байнга ярьж өгдөг. Харин анх удаа багш нартайгаа золгож байна гэж баяртай ярьж байлаа.
