Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны утга урлагийн холбоо зохиолчдын нийгэмлэгээс эрхлэн зохион байгуулсан “3.21”-ний дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан Шилийнгол аймгийн “Гангын урсгал” нэртэй яруу найргийн наадам 3 дугаар сарын 20-ны үдэш амжилттай сайхан боллоо.

Хятад улсын утга урлагийн холбооны X удаагийн төлөөлөгчдийн их хурал, Хятад улсын зохиолчдын эвлэлийн XI удаагийн төлөөлөгчдийн их хурлын үзэл санааг харуулан, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баяр, “3.21”-ний дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Гангын урсгал” яруу найргийн наадамд Зүүн Үзэмчин , Зүүн Сөнид , Шулуун хөх, Шилийнхот зэрэг хот хошууны 60 уран бүтээлч өөрийн бүтээлээрээ идэвхтэй оролцож ур чадвараа сорьсон байна.



