solongonews
Эрээн хотын галт тэрэгний өртөө цахим тасалбарыг албан ёсоор ашиглаж эхэллээ
2020-08-18 15:42
Эрээн хотын галт тэрэгний өртөө цахим тасалбарыг албан ёсоор ашиглаж эхэллээ.

Эрээн хотын галт тэрэгний өртөө нь саяхнаас цахим тасалбарыг албан ёсоор ашиглаж эхэлсэн байна. Ингэснээр Эрээн хотын галт тэрэгний өртөөнөөс хөдлөх 6858 дугаарт  галт тэрэг, Эрээн хотоор дамжин өнгөрөх Т4204 дугаарт Эрээн-Бугат чиглэлийн галт тэрэг, T4202 дугаарт Шилийн хот чиглэлийн галт тэрэгний тасалбарыг цахим тасалбар авч болох болсон байна. аялагчид галт тэргэнд гарахдаа цаасан тасалбар солих шаардлагагүй бөгөөд цахим тасалбар нь "Нэг тасалбараа нэвтрэх" болсон байна. 

Цахим тасалбарыг ашигласны дараа аялагчид интернэт, галт тэрэгний өртөөний цонх, автомат машин зэрэг замаар тасалбар захиалж, тасалбар захиалах явц болон тасалбар захиалахад хэрэглэх баримт бичиг өөрчлөгдөөгүй байна. 

Зорчих маршрут өөрчлөгдсөн тохиолдолд, аялагчид интернэт сүлжээгээр тасалбараа буцаах буюу тасалбарын хугацааг өөрчилж болно. Аялан зорчих талаар, өнгөрсөнд тасалбар шалгуулахдаа "Биеийн үнэмлэх + тасалбар" гаргаж байсан бол одоо хялбаршуулаад хүчинтэй биеийн үнэмлэхээр шууд нэвтэрдэг болжээ.

Үнэн нэрийн дагуу тасалбар шалгах нь бүр илүү дөхөм болов. Зорчигчдын нэвтрэх хаалгаар дамжин өнгөрөх цаг 3.8 секунд байснаас багасаад 1.3 секунд болж, зорчигчдын нэвтрэх цагийг хэмнэж, цаасан тасалбар авах явцыг хассанаар тасалбараа гээх, хуурамч тасалбар худалдан авахаас урьдчилан сэргийлж чаджээ.

Төмөр замын газрын ажилтнуудын үзэж байгаагаар зорчигчид цахим тасалбар ашиглахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Зорчигчид төмөр замын 12306 вэбсайтаар дамжуулан тасалбар худалдаж авахдаа \мобил клиентийг багтаана\ өөртөө хэвлэх буюу “аяллын мэдээллийн сануулга”-ыг татаж авах боломжтой. Өртөөний тасалбар худалдах цонх эсвэл тасалбарын авах автомат машинаар тасалбар авахад, төмөр замын газраас өгсөн "Аяллын мэдээллийн сануулга"-ыг хүлээн авах болно. "Аяллын мэдээллийн сануулга" нь зөвхөн зорчих мэдээлэл хангадаг, харин зорчих хүчинтэй гэрчилгээ биш. 

Зорчигч өртөөгөөр нэвтрэхэд БНХАУ-ын иргэний үнэмлэх, Хонконг, Макаогийн оршин суугчийн үнэмлэх зэрэг хүчинтэй үнэмлэхээ уншуулах, зорчигч хүчинтэй үнэмлэхээр автомат гарцад өөрийгөө шалгуулж нэвтэрнэ. Зорчигч өрхийн бүртгэлийн дэвтэр, паспорт, ажлын үнэмлэх зэргээр автомат уншуулж чадахгүй бол, тасалбар захиалах үед ашигласан хүчин бүхий биеийн үнэмлэхээ барьж, өртөөний ажилтнаар шалгуулан нэвтэрнэ.

Галт тэргэнд суухдаа зорчигчид тасалбарын мэдээллийн дагуу байраа эзэлж сууна. Ажилтнуудад шалгуулахдаа тасалбар захиалах үед ашигласан хүчин бүхий үнэмлэхээ шалгуулбал болчихно.

Цахим тасалбар хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төмөр замын 12306 вэбсайт болон өртөөний холбогдох зарлалаас харах боломжтой. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл