solongonews
“Банзартай барилдаж үзье гэсэн юм”
2017-02-06 15:54
Үзэмчин зүүн хошууны Эхбулагаар нутагтай Банзар гуай биеэр бага ч маш уран барилддаг хүн юм.

Дээр зууны 80-аад оны дунд үер Банзар Шулуунхөх хошууны 512 бөхийн их наадамд тэргүүн байранд орсны дараа удалгүй Шилийнхотын Рашаанбулаг сууринд болсон 256 бөхийн наадамд олонх бөхчүүд зодоглон барилдав. Тус наадмын арван зургаад Шулуунхөхийн Цэцэнбаатар Үзэмчин зүүн хошууны Банзартай оноо таарч, барьц булаацалдаж байсаар Цэцэнбаатар гэнэт Банзрын араас нь тэврээд авсанд Банзр ямар ч барьцгүй болсон гэнэ. Энэ үед Цэцэнбаатар мушгиад дарсан бол хаях байсан. Гэтэл Цэцэнбаатар мушгиад дарсангүй харин барьцаа тавихад Банзар наадмын талбайгаас хаягдаад гарахад хүрсэн гэдэг. Ингээд дахин барилдсанд Цэцэнбаатар хаягдаад гарахад бөхчүүд:

- Чи яаж байгаа юм бэ гэсэнд Цэцэнбаатар:

- Араас нь тэврээд хаявал наадмын шан харамжийн төдий, би зөвхөн Банзртай барилдаж үзье гэсэн юм. Банзар сайн бөх юм байна гэсэн гэдэг.

Дээр үеийн бөх гэж шан шагналын төлөө биш, харин эр шалгаж барилддаг нь үнэн байлаа.

 

Зохиогч: ДОНРОВЦЭРЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл