solongonews
Хот бараадсан малчин бүсгүй
2017-03-22 10:24
Хөвөөт шар хошууны Баянтал суурингийн Хөндлөн багийн уугуул ажилсаг бүсгүй, малчин Улаанцэцэгийг ажил үйлстэй товчхон танилцуулъя.

  Тэрээр хот руу нүүж орсноос хойш арваад жилийн туршид хоолны газар гурил бэлтгэгчээр ажиллаж, олсон мөнгөөрөө хоёр хүүхдээ их сургууль төгсгөжээ. Дараа нь нөхрийнхөө хамт 16 мянган юаниар  жижиг байшин түрээслэж “Энх амгалан” нэртэй цагаан идээ ба мах, махан бүтээгдэхүүний дэлгүүр ажлуулсан гэнэ.

   Өглөө эртлэн босч боорцог хайрах, махаа хэрчиж бууз хийх нь түүний ажлын зуршил болсон гэхэд болно. Цэвэр мах, махан бүтээгдэхүүнээрээ хоол хүнс хийдэг учир үйлчлүүлэгч олонтой. Нутгийн үхэр хонины махныхаа өөхийг шаргааж шөлний тос гаргаж боорцог хайрна. Өдөрт ойролцоогоор хориод килограмм зарагддаг байна. Өнгөрсөн оны орлого нь 80 мянган юаньд хүрсэн юм.

       

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл