solongonews
Махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт болж байна
2020-09-22 17:01
Тунляо хотын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн үзэсгэлэн болон Тунляо хотын олон улсын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт болж байна.

“2020 · Тунляо хотын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн үзэсгэлэн болон Тунляо хотын олон улсын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн дээд хэмжээний форум” 09 сарын 19-ний өдөр Тунляо хотын Махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн паркт нээгдсэн байна. Үзэсгэлэнг Тунляо хотын Засгийн газраас санаачлан зохион байгуулж, Хятадын 20 гаруй муж хотын холбогдох салбарын ажилтнууд, шинжлэх ухааны судалгааны газар, их дээд сургууль, нийгэмлэг, махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн тусгай мэргэжилтэн, махны чиглэлийн үхрийн аж ахуйн нэгжийг хамарсан 200 гаруй хүн оролцсон байна. Үүнээс гадна Австрали, Америк, Франц зэрэг хөгжсөн орнуудын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн тусгай мэргэжилтнийг урьж, онлайн хэлбэрээр хуралд оролцуулжээ.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд зориулан, “технологийн дэмжлэгийг бэхжүүлж, нөөцийн давуу талаа ашиглан, бүс нутгийн брэндийг бий болгоно” үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн энэхүү үзэсгэлэн нь “Орчин үеийн махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд үйлчилж, Хятадын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн ирээдүйг эрэлхийлнэ” сэдвийн эргэн тойронд зохиосон бөгөөд махны чиглэлийн үхэр үржүүлэх, боловсруулах, амьд үхрийн худалдаа эрхэлдэг нийт 60 шахам аж ахуйн нэгжийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн байна.

“2020 · Тунляо хотын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн үзэсгэлэн болон Тунляо хотын олон улсын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн дээд хэмжээний форум” нь Тунлао хотын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн цар хүрээг тэлэх, чанарыг сайжруулах зорилгоор холбогдох аж үйлдвэрүүд, бүс нутгуудын хоорондын хамтын ажиллагаа, солилцоо хийх илүү шууд бөгөөд үр ашигтай платформыг байгуулахад хувь нэмэр оруулсан байна.

Зохиогч: БАО ЧИНШЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : tongliao.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл