Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг нь хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхийн зэрэгцээ мах махан бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах аж үйлдвэрийг ч уялдуулан хөгжүүлж малын махаа үнэ хүргэж, малчдын орлогыг нэмэгдүүлэхээр хичээсээр ирэв.
Өмнө нь Шилийнгол аймгийн малчид намрын улирал болж малаа худалдахад бүгд л завсрын наймаачдыг түшиж, олон газраас малын худалдаачид ирж малчдын малыг худалдан авч байсан. Энэхүү арилжааны хэлбэр нь дэндүү дан цул байсан бөгөөд завсрын наймаачид малчдын малын үнэ ханшийг ихээр дарах байдал гардаг. Тиймээс энэхүү ашиггүй байдлыг өөрчлөх, малын ашиг шимээ нарийн боловсруулах чадвараа нэмэгдүүлэх зорилгоор Шилийнгол аймаг гаднаас бизнесмен урих хэлбэрээр мах махан бүтээгдэхүүнээ боловсруулах аж ахуйн нэгжийг татан оруулсан байна. Ингэж мах махан бүтээгдэхүүнээ боловсруулах аж ахуйн нэгжийг их хэмжээгээр урин оруулсан нь аймгийн малын гаргалтыг нэмэгдүүлсэн бөгөөд малчдын зах зээлийн байдлыг ойлгож мэдэх, малчдын үхэр малаа өндөр үнээр борлуулахад том тус болов. Энэ нь малчдын мал унаагаа борлуулахдаа бусдын царайг харах байдлыг өөрчлөхөд зохих хэмжээний нөлөө үзүүлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг “Хонийг тогтворжуулан үхрийг өсгөх" төрийн бодлогыг хэрэгжүүлэн, малчдын үхэр маллах туршлага, арга ухааныг нэмэгдүүлэхийн тулд олон газраар явж, мах махан бүтээгдэхүүний аж ахуйн нэгжээр судалгаа хийж, үхэр хонины махыг олон төрөл зүйлээр ангилан боловсруулан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа Да Жуаньюань мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгжийг урьсан юм.
“Да Жуаньюань мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгж нь жилийн дөрвөн улиралд малчдаас мал худалдан авч боловсруулдаг тул малчид малаа борлуулахад ашигтай. Малчид малаа өндөр үнээр борлуулахад тустай юм. Мөн Да Жуаньюань мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгж нь өөрийн нарийн боловсруулсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргадаг болохоор Шилийнгол аймаг нь тус аж ахуйн нэгжтэй хамтран ажиллавал тал нутгийн бохирдолгүй, экологийн мах махан бүтээгдэхүүнээ дэлхийн түмэнд таниулж, дэлхийн зах зээлд гаргахад ашигтай" хэмээн Да Жуаньюань мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгжийн ажилтан Шилийнгол аймгийн мах махан бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах аж ахуйн нэгжийг ахиулах, малчдад хүртээх ашиг, Шилийнгол аймгийн мах махан бүтээгдэхүүн боловсруулах ажлын хөгжилд үзүүлэх нөлөөний тухай ийнхүү ярьж билээ.
Шилийнгол аймгийн Засгийн газар мах махан бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх талд дээд зэрэглэлийн, өндөр шинэ мэргэжлийн аж ахуйн нэгжийг урьж, аялал жуучлалын салбарыг хөгжүүлж мах махан бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж байна. Тал нутгийн малчин айлын аялал жуучлалын бааз зэрэг газарт хонины мах, хонины гэдэс дотор, толгой шийр зэргийг нь нарийн боловсруулан борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлдэг.
“Аялал жуучлалын бааз нээж малын ашиг шимээ нарийн боловсруулж борлуулах нь малчдад ихээхэн ашигтай. Ингэж борлуулбал хонио шууд худалдсанаас илүү ашиг орлого олж, нэг хониноос 500-600 юань илүү олдог” хэмээн малчин Дурсгалт ярив. Үүнээс гадна, шил нутгийн малчид ч өөрсдөө мах махан бүтээгдэхүүний дэлгүүр нээж, хонь үхрийн махаа өөрсдөө нарийн боловсруулж борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа билээ.
