Өглөө эрт Хөвөөт Шар хошууны Шинэбулаг суурингийн зээл гудамжаар сүү саалийн анхилам үнэр ханхалж, “цагаан идээний жижиг суурин”-гийн нэгэн өдрийн ажил ингэж эхэлнэ.
- Хурууд, шар тос авъя
- Түргэн хүргэлтийн дугаараа явуулаарай
Хөвөөт Шар хошууны “Завилах” мах цагаан идээний дэлгүүрийн арилжаа наймаа маш сайн. Дэлгүүрийн эзэн Эрхэмбат болон Урнаагийн гар утасны вичатаар олон хүн холбоо барьж байлаа.
- Сүүлийн хэдэн өдөр холын захиалга их авах боллоо. Бүтээгдэхүүний хангалт хэрэгцээндээ хүрэхгүй болох удаа ч байдаг учраас хүмүүсээс урьдчилан захиалга авч багаа хэмээн Урнаа ярив.

“Завилах” мах цагаан идээний дэлгүүр нь Хөвөөт Шар хошууны үндэстний зан үйлийн гудамжинд байрлана. 140 хавтгай дөрвөлжин метр хоёр давхар байшинд хурууд, зөөхий, цураа, төд зэрэг цагаан идээ бүрэн дүүрэн. Борлуулалтын дүүргийн хойд хэсэгт үйлдвэрлэлийн тасаг, исгэх тасаг, хатаах тасаг зэргийг байрлуулжээ. Эрхэмбат Урнаа нар Богдын гол сумын Завилах багийн малчид. 2016 онд Шинэбулаг сууринд 75 хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцны байр хувьчлан авсан тэд цагаан идээн хийхдээ чадамгай учраас тухайн жилдээ дэлгүүр түрээслэн цагаан идээ хийж борлуулах үйлсийн замаа өлгөжээ.

Ролгарсүрэн Богдын гол сумын Талвиур багийн малчин. Тэрээр 2004 оноос эхлэн саалийн үнээ маллаж, хоёрхон саалийн үнээтэй байснаа одоогоор 20 болжээ. Өдөрт 200 кг сүү сааж, жилд 200 мянган юанийн орлого олж байна.
- Энэ жил саалийн үнээний тугалын үнэ өндөр, саалийн үнээ малласнаар бидний амьдрал ч чинээлэг зам руу явж байна гэж Ролгарсүрэн ярьж байлаа.
Сүүлийн жилүүдэд Хөвөөт Шар хошуу нь гүн гүнзгий түүх соёлын өвдөө түшиглэн, экологийг тэргүүн байранд тавьж, бохирдолгүй хөгжлөөр удирдамж болгосон чанартай хөгжлийн шинэ замыг эрэлхийлж, үндэстний уламжлалт цагаан идээний далд хүчийг гүн уудлан иргэд баяжихад чухал аж үйлдвэрлэл болов. Бүх аж үйлдвэрлэлийг зэрэг дэвшүүлэн хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах болон ард олны орлогыг нэмэгдүүлэх хос амжилтыг бүтээж байна. Бүртгэлд Хөвөөт Шар хошууны цагаан идээний аж үйлдвэрт оролцож байгаа хүний тоо 900 гаруй болж, цагаан идээ хийж байгаа хүмүүсийн жилийн дундаж орлого 30 мянган юаньд хүрч, борлуулалт хийж байгаа иргэдийн жилийн дундаж орлого 15 мянга юаньд хүрчээ.

Тун удахгүй ашиглалтад орох Хөвөөт Шар хошууны үндэстний уламжлалт цагаан идээ боловсруулах аж үйлдвэрлэлийн дүүрэгт цагаан идээ боловсруулах анхны 21 өрхийг оруулахаар төлөвлөж байна. Тус дүүрэг нь орлогыг нэмэгдүүлж, чинээлэг болгоход гол зорилгоо болгож, тархай бутархай жижиг үйлдвэрлэлийн хэлбэрийн цагаан идээ боловсруулах өрхийг төвлөрүүлж, саалийн үнээ маллах, цагаан идээ боловсруулах, брэндийг бий болгох, соёл аялал жуулчлал зэрэг “тавыг нэгтгэнэ”. Нэгдсэн барааны тэмдэг, нэгдсэн стандарт, нэгдсэн боодол сав, нэгдсэн борлуулалт хэмээх “дөрвөн нэгдсэн”, дагуулагч аж ахуйн нэгж удирдсан “хоёр хэлбэр” болон Шилийнголын Хөвөөт Шар хошууны цагаан идээний “нэг брэнд” хэмээх үндэстний уламжлалт цагаан идээний бүх аж үйлдвэрлэлийн цуврал хөгжлийн загварыг хэрэгжүүлж, орлогыг нэмэгдүүлж чинээлэг болох шинэ зам нээсэн байна. Үндэстний уламжлалт цагаан идээ хийх гар үйлдвэрийн газрыг эрчимжүүлэн, брэнд болгон хөгжүүлэх замаар явж эхэлжээ.
