Өвөр Монголын Өөртөө Засах Орны хүний нөөц, нийгмийн баталгааны танхимаас санаачлан зохион байгуулж буй “ӨМӨЗО-ны 2017 оны их дээд сургууль төгсөгчдийн ажил олголтын цуглаан болон боловсон хүчний солилцооны хаврын хурал”-ыг 2017 оны 2 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулна. Hийт 600 гаруй байгууллага нэгж, компаниуд энэ удаагийн ажил олголтын арга хэмжээд оролцох бөгөөд 30 мянга гаруй ажлын байрны сонголт байгаа аж. Уг арга хэмжээд оролцогсод зайлшгүй иргэний үнэмлэхээрээ хурлын талбайд орох шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Холбоо барих утас: 0471-6928041 / 6601324
Өвөр Монголын боловсон хүчний сайтын хаяаг: http://www.nmgrc.com
