Шилийн хотын шинэ, хуучин дүүргийн зам гудамж сүүлийн өдрүүдэд бүгд шинэчлэгдэн, хотын иргэдийн сэтгэлийг баясгаж байна. Хоёрдугаар дунд сургуулийн ойролцоо байрлах хүнсний ногооны захын хавьд нурах аюултай байшин барилгуудыг нураан, хог новш овоолж байсан газарт биеийн тамирын тоног төхөөрөмж байрлуулан жижигхэн талбай хийж, машины зогсоолд нь машинууд эмх журамтай зогсох болжээ.

Шилийнгол аймгийн намын хороо, засгийн газар Шилийн хотыг улсын зэрэглэлийн соёл иргэншилт хот болгон бүтээн байгуулах ажлыг өндөр түвшинд чухалчилж, Шилийн хотын хэмжээн дэх удирдлагын их хурлыг зохиож, соёл иргэншилт хотыг бүтээн байгуулах ажлыг төлөвлөв. Шилийн хот үүрэг хариуцлагаа тодорхойлж, олон талын ажил үүргийг хариуцах удирдлага болон холбогдох байгууллага нэгжид үүрэг ногдуулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ долоо хоног тутамд шалгах аргаар ажлын ахицыг ахиулж, асуудал илрүүлбэл цаг тухайд нь шийдвэрлэн эрчимтэй ажилласан байна.
Хятад улсын хэмжээний соёл иргэншилт хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлснээс хойш аймаг, хот хоёр шатны нийт 302 байгууллага нэгж 275 нэгж сайн дурын үйлчилгээ өрнүүлж, ихэвчлэн оршин суугч иргэдийн дунд ухуулга хийх, хогийн сав байрлуулах, байрны коридорын хана өнгөлөх, хорооллын байгаль орчинг ногооруулах зэрэг ажлыг хийсэн байна. Үүнээс гадна иргэдийн дунд “Соёл иргэншилт Шилийн хот” сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж, аймаг, хот хоёр шатны албан байгууллага, аж ахуйн нэгжийг зохион байгуулан хагас сайн өдөр болгонд сайн дурынхны үйл ажиллагаа зохион байгуулсан бол 2018 он гарснаас хойш нийт 16 мянган үйл ажиллагаа явуулан давхардсан тоогоор 491 мянган хүн оролцжээ.

2020 онд Шилийн хот нь хотын бүтээн байгуулалтын салбарт нийт 380 сая юанийн хөрөнгө оруулсан бөгөөд ихэвчлэн бохир усны хоолойн шинэчлэл, явган хүний замыг дэвсэх, замын зураас тэмдгийг шинээр зурах, гудамжны гэрлийг засан шинэчлэх, орон сууцны хуучин барилгыг өөрчлөн шинэчлэх, машины зогсоолын бүтээн байгуулалт зэрэгт зарцуулжээ. Хотын менежментийн түвшинг дээшлүүлэхээр нарийвчилсан удирдамжийг ахиулж, хотын согогийг үр дүнтэй засахын тулд “Гудамжны даргын дүрэм”-ийг хэрэгжүүлэн, газрын дарга нэгдүгээр зэрэглэлийн гудамжны даргын үүргийг үүрч, замын цагдаа, ардын цагдаа нар хоёр, гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн гудамжны даргын хариуцлагыг үүрэн, үе шат хуваан удирдах, байгууллага нэгжүүд хамтран ажиллахаар дамжин хотын менежментийн урт хугацааны тогтолцоог бүрэлдүүлжээ. 07 дугаар сарын эцсийн байдлаар нэгдүгээр зэрэглэлийн гудамжны дарга нар нийт 173 асуудлыг илрүүлж, 142 асуудлыг газар дээр нь шийдэж, 31 асуудлыг шийдвэрлэх шатанд хүргэв.
Ард түмний аз жаргалтай байгаа эсэх, хүртээмжийг мэдэрч байгаа эсэх бол соёл иргэншилт хотыг бүтээн байгуулах ажлын шалгуур юм. Ард иргэдийн хувьд амьдралын дунд өөрчлөгдөж байгаа бүх зүйл тэдний аз жаргалтай холбогдож байдаг.
Соёл иргэншилт хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлснээс хойш Шилийн хот иргэдийн аж амьдралын менежментийн ажлыг чанга хийж, менежментийн үйлчилгээний түвшинг тасралтгүй дээшлүүлэн, орон сууцны хүрээлэн буй орчны ариун цэвэр, аюулгүй байдал, эмх цэгцтэй байдлыг баталгаажуулж, оршин суугч иргэдийн аз жаргалыг нэмэгдүүлсэн. Соёл иргэншилт хотыг бүтээн байгуулах явцад Шилийн хот нийгмийн сайн сайхан уур амьсгалыг бий болгох ажлыг мөн чанга хийж, туг далбаа, такси, автобус, вокзал, хогийн сав, LED дэлгэц зэргийг ашиглан нийгмийн асрамжийн зар сурталчилгаа ба соёл иргэншлийн бүтээн байгуулалтын сэдвийг өргөн цар хүрээтэй сурталчлан ухуулсан байна.
