solongonews
Тяньжяо нисэхийн ХХК-ний “Ордос нэрэмжит” онгоц олны анхааралд хүрч байна
2020-05-07 11:20
Тяньжяо нисэхийн ХХК-ний “Ордос нэрэмжит” онгоц олны анхааралд хүрч байна.

     “Тэнгэрлэг дагшин орон Ордос” гэсэн үсэгтэй ARJ21-700 загварын дотоодод үйлдвэрлэсэн зорчигчдын нисэх онгоц 05-р сарын 01-нд Өвөр Монголын Ордос хотын Эзэн Хороо хошууны олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Үүгээр тус онгоц албан ёсоор Тяньжяо нисэхийн ХХК-ний нисэх хүчний багт элссэн гэдгийг харуулж байгаа юм.

Энэхүү онгоц үнийн хувьд хямд бөгөөд 90 хүний суудалтай загварыг хэрэглэж, ойрын хугацаанд ашиглалтанд оруулах юм байна. Ингэснээр одоог хүртэл Тяньжяо нисэхийн ХХК-ний нисэх онгоц 4 болж нэмэгдсэн гэж мэдээллээ.

  Тус “Ордос нэрэмжит” онгоц Тяньжяо нисэхийн ХХК-ний хотын нэрээр нэрийдсэн анхны онгоц болсон байна. Мөн агаараар дүүлэн нисэх нэрийн хуудас болсны хувьд Ордос хотын брэндийн нөлөөлөл, нэр хүндийг улам өргөжүүлж, Ордос руу аялах, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт хийх олон хүмүүсийн анхаарлыг татах болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл