solongonews
Жюй Янь Хятадын том талбайтай эртний үлдэгдлийг хамгаалах төсөлд хамрагдав
2016-12-26 16:59
Дээр зуунд уг эртний үлдэгдлээс 40 мянган Хятадын эртний Хань улсын хулсны бичиг олдсон байна.

Хятадын түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах товчоо ойрын өдрүүдэд “Том талбайтай эртний үлдэгдлийг хамгаалах "Арван гуравдугаар 5 жил"-ийн төлөвлөгөөний тусгай төслийг нийтэлсэн байна. ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошууны Жюй Янь эртний үлдэгдэл энэхүү төсөлд хамрагджээ.

Жюй Янь эртний үлдэгдэл нь Хятадын Гань Сү мужийн Жинь Та шаниас Өвөр Монголын Эзнээ хошуу хүртэлх Эзнээ голын сав газар дагуу байрлаж, нийт 280 км урт, өмнө умардад 70 гаруй км бүс нутгийг алсалж, 19600 хавтгай дөрвөлжин метр бүхий том талбайтай эртний үлдэгдэл юм.

Дээр зуунд уг эртний үлдэгдлээс 40 мянган Хятадын эртний Хань улсын хулсны бичиг олджээ. Жюй Янь эртний үлдэгдэл Хань улсын Хань Ү Ди хааны (МЭӨ 102 он)үед эхлэн бүрэлдсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл