solongonews
Өвөр Монголын олон улсын морин спортын Ⅶ наадам болон “Монгол Морь” олон улсын эмнэг сургах уралдаан
2020-08-21 10:10
Өвөр Монголын олон улсын морин спортын Ⅶ наадам болон “Монгол Морь” олон улсын эмнэг сургах уралдаан боллоо.

       Өвөр Монголын олон улсын морин спортын Ⅶ наадам болон “Монгол Морь” олон улсын эмнэг сургах уралдааны Шилийнгол хотын уралдаан 08-р сарын 14-ний өдөр Долон нуур шяньд болж, ӨМӨЗО-ы бүх аймаг хотын 26 төлөөлөгчийн багийн 150 гаруй тамирчид оролцсон байна.

Эмнэг сургаж эдэлгээ уналгад гаршуулах бол монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн бүрэлдэхүүн хэсэг юм. Уралдааны тухайн талбарт, талын салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж үзээгүй согоо шиг сайхан сортолзсон эмнэг хангалууд тоос бадруулан дайрахад шандас шөрмөс нь чангарч хашир суусан эрэмгий зоригтой уургачид ханцуй шамлан шуурхайлна. Эмнэг догшин морьд хэдий ардаг байлаа ч хашир уургачдын гараас хэрхэн мултарч чадах.

Хурц ширүүн өрсөлдөөнөөр Сөнид зүүн хошууны Баянболд баг манлайлж, Шилийн хотын Ялалт баг дэд байранд орсон байна. Долон нуур шяний төлөөлөгчдийн баг, Сөнид зүүн хошууны Сайханговь баг, Авга хошууны Баянхонгор баг зэрэг гурван баг гуравдугаарт жагсав.

Энэ удаагийн уралдаан бол Долон нуур шяний “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажил хэвийн хэмжээнд хүрэх шатандаа орсны дараах, мөн Өвөр Монголын Долон нуурыг тойрсон авто замын унадаг дугуйн ⅩⅣ тэмцээнийг амжилттай зохион байгуулсны дараах бас нэг удаагийн өргөн цар хүрээтэй спортын тэмцээн юм. Тус удаагийн спортын наадам адуугаар гол сэдэв болгож, соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг урагшлуулан хөгжүүлэх зорилготой.


 

Зохиогч: БИЛЭГБААТАР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл