solongonews
ARJ21 зорчигч тээврийн онгоцыг Өвөр Монголд хүргэн өгч үйл ажиллагаагаа явуулав
2020-10-20 17:09
ARJ21 зорчигч тээврийн онгоцыг Өвөр Монголд хүргэн өгч үйл ажиллагаагаа явуулав.

Хятад улс шинэхэн үйлдвэрлэсэн, ногоон өнгөөр гол өнгөө болгосон дотооддоо үйлдвэрлэсэн ARJ21 загварын зорчигч тээврийн нисэх онгоц хоёр цаг гаруй агаарт ниссэний дараа Шанхай Пудүн нисэх онгоцны буудлаас Хөххотын Байтан нисэх онгоцны буудалд 20-ны үдэд амжилттай газардан албан ёсоор Тяньжяо агаарын тээврийн компанид хүлээлгэн өгчээ.

Энэ нисэх онгоц нь бизнесийн зориулалттай бүхээгийн төлөвлөлттэй, нийт 90 суудалтай бол "Өвөр Монголын хөдөө аж ахуйн итгэмжит хамтын ажиллагааны хоршоолол" хэмээн нэрлэгджээ.

Одоогийн байдлаар Хятадын Арилжааны нисэх онгоцны корпорац (China Commercial Aircraft Corporation of China) буюу Том оврын нисэх онгоцны корпорац ARJ21 маркийн 34 зорчигч тээврийн нисэх онгоц нийлүүлжээ. Статистик мэдээллээс харахад 2020 оны 09-р сарын сүүл хүртэлх байдлаар Хятадын дотоодын ARJ21 зорчигч тээврийн нисэх онгоц нийт 75 чиглэл нислэгийн маршрут нээж, 62 хотод нэвтэрч, 1 сая 200 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ.

Мөн өдрийн хүргэж өгөх, хүлээн авах ёслол дээр Тяньжяо Нисэхийн маркетингийн газрын ерөнхий менежерийн орлогч Ши Линвү хэвлэлийнхэнд танилцуулж хэлэхдээ, ирэх 5 жилд Тяньжяо агаарын тээврийн компани 20 ширхэг ARJ21 нисэх онгоц хүлээн авах бөгөөд Хөххотыг төв зангилаа болгож, Өөртөө засах орны гол хотуудыг хоёрдогч зангилаа болгон дугуй хэлбэртэй радикал замын байгууламжийг байгуулж, Өвөр Монголын агаарын тээврийн түвшин, чанарын хөгжлийг дээшлүүлэх болно гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл