solongonews
Хорингэр шяний шинэ дүүрэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ
2017-02-24 21:46
Өвөр Монголын Хорингэр шяний шинэ дүүргийн нээлтийн ёслол 2 дугаар сарын 24-ны өдөр Хөххотод боллоо.

Шинэ дүүрэг нь нийт 496 кв километр талбайтай бөгөөд Хөххотын Шинэ хот дүүрэг, Сайхан дүүрэг, Түмэд хошуу, Тогтох шянь, Хорингэр шянь, Чин Шүйхэ шянь зэрэг 6 шянь хамрагдах бол 500 мянган хүн амтай, 11 суурин, 3 гудамжтай юм байна.

Хорингэр шяний дүүрэг нь “Нэг төв хоёр жигүүр зургаан хэсэг”-ээс бүрдэнэ. “Нэг төв” гэдэг нь Хорингэрийн аж үйлдвэр, технологийн нээлтийн дүүрэг, Шарчин аж үйлдвэрийн хүрээлэн, Лин Күн аж үйлдвэрийн дүүрэг ба шинэ нисэх онгоцны буудлаас бүрдсэн гол аж үйлдвэрийн дүүрэг болно. “Хоёр жигүүр”-ийн “хойд жигүүр” нь  Жинь Чао нээлтийн дүүрэг болон зүүн хэсгийн цагаан суваргыг хамарсан хотын шинэ дүүрэг юм. “Өмнө жигүүр” нь Тогтох шяний аж үйлдвэрийн хүрээлэн, Чин Шүйхэ шяний аж үйлдвэрийн хүрээлэнгээс бүрдсэн Тогтох Чин Шүйхэ аж үйлдвэрийн төвлөрсөн дүүргийг багтаана. “Зургаан хэсэг” нь Шэн Лэ, Цагаан суварга, Жин Чао, Шарчин, Тогтох, Чин Шүйхэ, агаарын гарам зэргийг хамарна.

Найруулагч: bhuuduut
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл