solongonews
Торгон мэдрэмж болон агшин зуурын уялдаа
2017-03-22 16:27
- Гэрэл зурагчин Нанжидын “Мөнхийн агшин” хэмээх бүтээлийн тухай

Шилийнгол аймгийн радио телевиз хорооны найруулагч, зураглаач Нанжидын “Мөнхийн агшин” хэмээх гэрэл зургийн содон бүтээлийг танилцуулахад таатай байна.

Гэрэл зурагчин Нанжид тус бүтээлээ өнгөрсөн жилийн 8 дугаар сард Шилийнхотын мал аж ахуйн оронд болсон нэгэн адуун соёлын наадам дээр авсан байна. Тус наадмын үеэр улсын дотоодын хэдэн зуун гэрэл зурагчин цуглан адуу сонгон зураглажээ. Тэр дундаа Нанжидын зураг авах мэдрэмж бол арай өөр байсных байх. Энэ удаа тэрээр мэдрэхүйн дээд цэгт хүрсэн шилдэг гэрэл зургийн бүтээлийг төрүүлсэн юм. Учир нь тэр адуу малтай ойрхон өссөн монгол хүн юм.

- Адууны зураг авахад монголчуудын харах мэдрэмж болон бусад үндэстний хүний харах мэдрэмж өөр байдаг нь мэдээж. Учир нь би багаасаа адуу малтай ноцолдож өссөн болохоор хамгийн гайхамшигт агшин зуурыг урьдчилан мэдэж, амжиж зургийг нь авах хурц мэдрэмжийн давуу талтай гэж Нанжид тайлбарлав.

Нанжид тус зургийг авахад ч урьдчилан тусгай сонголт хийсэн байв. Тэрээр уургач бүрийн зургийг авахыг зориогүй. Харин уургалахдаа сайн хэдэн уургачийг сонгож, даган зураг авчээ. Улаан тэрлэгтэй нэг уургач гэнэтхэн ширүүн давхих адуу уруу шунаглаж нэгэн хээр зүсмийн морийг уургалахаар тэмүүлсэнд Нанжид тэр даруй зургийн аппаратаа хамгийн тохиромжтой байранд тохируулж тус бүтээл төрсөн байна.

Тус бүтээлийг ажиглахад зургийн аппаратаа доор байрлуулан тохируулан зургийг авчээ. Зургийн амьсгаа, зургийн нүдээр үзвэл бүх зүйл тун сайхан зохицлоо олж чаджээ. Уургач, уургын морь болон уургалагдаж байгаа морь гуравт ямар нэгэн хажуугийн харшлах зүйл байхгүй бөгөөд нөгөө давхиж байгаа хоёр сул моринд ч халхлагдаагүй өөр өөрийн байраа олсон тэр мөч зургийн аппаратад мөнхийн агшин болж зураглагдан үлджээ.

Адуу бол их хурдтай амьтан гэдгийг Нанжид сайн мэдэх учир зургийн аппаратынхаа зураг авах хурд болон гэрлийн цагиргийг оновчтой тохируулсан нь ажиглагдана. Хурдаа бараг 12000/s-аар тохируулж, жишүү ойсон гэрлийн өөдөөс зурагласан болохоор ар үзэгдэл нь бүдэг болж, гол сэдэв нь товойж чаджээ. Мөн тэрээр уургачийн уургалж байгаа дүр байдал, ид чадал, эв дэм, уурганы таталт, уурган морины суулт нь яг нэг цаг дээр төвлөрч чадсан байна. Энэ бол гэрэл зурагчин агшин зуурыг амжиж чадсаны амжилт буюу.

Тус бүтээл энэ жилийн 1 дүгээр сард Баруун Үзэмчин хошуунд болсон Өвөр Монголын 14 дэх удаагийн мөнгөн өвлийн наадмын гэрэл зургийн уралдаанд нэгдүгээр байранд орсон байна.

Зохиогч: Содбилэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл