solongonews
Эрээн хотын нисэх онгоцны буудлын дотоодын нийслэгийн тоо өсөв
2020-08-23 20:41
Эрээн хотын нисэх онгоцны буудлын дотоодын нийслэгийн тоо өсөв.

2020 он ер бусын нэг жил болж, цар тахлаас шалтгаалан Эрээн хотын Сайн-Ус нисэх онгоцны буудлын олон улс, дотоодын нислэг адил бус хэмжээгээр зогссон ба хойшлогдсон байна. Эрээн хотын Сайн-Ус нисэх онгоцны буудал нь “Цар тахлаас урьдчилан сэргийлэх болон ажил үйлчилгээг сэргээх” ажлыг нэгэн зэрэг хийхээр хичээн ажиллажээ. Өнөөг хүртэл нисэх онгоцны буудлын дотоодын нислэгийн хэмжээ үргэлжлэн гурван сарын туршид өнгөрсөн оны мөн үеийн түвшинг давж, зорчигчдын тоо 2 сар дараалан давхардсан тоогоор 10 мянган хүн удааг давсан байна.

Бүртгэлийг үндэслэвэл энэ жилийн 05-аас 07-р сарын хооронд нисэх онгоцны буудал нийт 716 удаа дотоодын нислэг үйлдсэн нь өнгөрсөн саруудтай харьцуулахад тус тус 25.3, 36.6, 29.3 хувь өсч, 06-р сард зорчигчид давхардсан тоогоор 10192 хүрч, 07-р сард 10312 хүрч, хоёр төрлийн үзүүлэлт цөм хэвийн өсөлтийн төлөв байдалтай байна.

Зам тээврийн хүчин чадал нь орон нутгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хүчин чадал болон эдийн засаг идэвхтэй байхыг шалгах чухал үзүүлэлт бөгөөд хоёул харилцан нөлөөн түшиглэн оршдог юм. Тээврийн үйлдвэрлэлийн сэргэлтийн анхны хугацаанд Эрээн хотын Сайн-Ус нисэх онгоцны буудал нь боомтын хөгжлийн бодит байдал дотоод гадаадын орчинд тулгуурлан хамгийн урьдаар Эрээн Хөххот чиглэлийн ирэх буцах нислэг үйлдэх, Хөххотоос хөөрч  Эрээн хотоор дамжин өнгөрч Улаанхад, Тунляо хотод хүрэх, Бээжингийн Дашин хүрэх нислэгийг үе шатлан сэргээх арга хэмжээнүүдийг авч, боомтын үйлдвэрлэлээ сэргээхэд зам харилцааны хүчтэй дэмжлэг үзүүлж, бусад газраас цар тахлын халдвар авах эрсдэлийг багасгахад жинтэй хувь нэмэр үзүүлсэн байна.   

Цар тахлын нөлөөг бууруулж, зорчигчдын аялан зорчих зардлыг хэмнэхийн тулд Эрээн хотын Сайн-Ус нисэх онгоцны буудал нь бас “Нислэгийн сонгодог маршрут”-ын бүх нислэгийн шатанд хямдрал үзүүлэх арга хэмжээ боловсруулж, 07-р сарын эхэнд “Эрээн хот-Хөххот-Мүгдэн чиглэлийн бүх нислэгийн шатны маркетингийн бүтээгдэхүүн” гаргав.

Эрээн хот Бээжингийн Дашин чиглэлийн нислэгийг 08-р сарын 02-ны өдрөөс сэргээв. Үүнээс гадна нисэх онгоцны буудлын зуны цагт үйлдэх улирлын чанартай нислэгийг сэргээжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ЭРЭЭН ХОТЫН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл