solongonews
Бугат хотын анхны татваргүй барааны дэлгүүр Мандал боомтод нээгдлээ
2016-12-27 11:17
Бугат хотын татваргүй барааны анхны дэлгүүр Мандал боомтод нээгдсэнээр Мандал боомтын татваргүй барааны дэлгүүрийн эхлэлийг тавилаа.

Өнгөрсөн онд Мандал боомт нь Хятад, Монголын байнгын нээлттэй авто замын тээврийн боомт болж, Бугат хотын эдийн засаг соёлыг гадагш таниулах чухал цонх болсон юм. Зөвхөн энэ жилийн эхний хагас жилийн байдлаар тус боомтоор орж гарсан хүний тоо 40000 удаад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа Бугат хотын Дарханмуумянган холбоот хошууны эдийн засаг, аялал жуулчлалын гадаад дахь солилцооны дагуу Мандал боомтоор зорчих иргэд олон болжээ.

Мандал боомтын татваргүй барааны дэлгүүр нь Мандал боомтын хилээр гаргах танхимд байрлаж, 70кв.м талбайг хамрах аж. Тус дэлгүүрийг энэ жилийн 7 дугаар сард Хятадын Боомтын Ерөнхий Яамны зөвшөөрлөөр байгуулжээ.

Мандал боомтод татваргүй барааны дэлгүүр нээгдсэнээр Мандал боомт дэлхийн зэрэглэлийн боомтын үйлчилгээ үзүүлэх чухал алхам алхсан бөгөөд эх хуурайн боомтын хөгжлийг ахиулж, боомтын үйлчилгээгээ сайжруулж, аялагчид татваргүй бараа худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл