
“Малчин сүлжээ”-г Хорчин зүүн гаран хойд хошууны Уул суурингийн Хар-Эрэг багийн Минюй хэмээх залуу дөрвөн жилийн өмнө сэдэж хийсэн билээ. Энэ газрын малчин тариачид “Манай таобао сүлжээ” хэмээн нэрийдэг болжээ. Минюй 2009 онд Хөххотод оюутан амьдралаа дүүргэсний дараа хэдэн жил Хөххотод электрон худалдааны газраар ажиллаж, 2012 онд нутагтаа буцан, Малчин мэдээ мэдээллийн интернэт сүлжээ байгуулжээ. 2014 онд энэ сүлжээндээ суурьлан “Малчин E дэлгүүр”-ийг байгуулжээ. Энэ жил түүний байгуулсан малчин соёл зуучын компани нь “Малчин сүлжээ”, “Таобао дэлгүүр”, “Малчин мэдээ мэдээллийн интернэт сүлжээ”, “Жиргээ олон нийтийн тавцан”, “Жиргээ цугларал” зэрэг бүрэлдэхүүн, 90 мянган гишүүнтэй болжээ.
Одоо тэрээр компанидаа их дээд сургууль дүүргэсэн 19 оюутан ажиллуулж, 600 гаруй дэгш дөрвөлжин метр албаны газар болон сан хөмрөгтэй. Жилийн цэвэр орлого нь 800 мянган юаньд хүрдэг байна.
