solongonews
Хөгжлөөр жигүүрлэсэн хөдөө нутаг
2017-02-27 10:27
Малчдын жаргалтай амьдрал

ӨМӨЗО-ны Ардын төлөөлөгчдийн XII их хурлын VI бүгд хурал дээрх Засгийн газрын ажлын тайланд“ Чанар сайтай бохирдолгүй малын ашиг шим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангалтыг нэмэгдүүлэхийг чухалчилна. Малчин тариачдыг зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу мал аж ахуй, газар тариалангийнхаа бүтцийг зохицуулах ажлыг ахиулна” гэж онцолсон билээ. Бид шинэ жилийн золголтоор Өвөр Монголын Баарин нутгаар аялахдаа малчид тархи толгойгоо ажиллуулж зах зээлд зохицон амьдрал үйлдвэрлэлээ зохицуулж байгааг нүдээрээ үзэж чихээрээ сонссон юм.

Бид шинийн дөрөвний өдөр цардмал замаар давхиулсаар Баарин зүүн хошууны Цагаанхад сумын Онгоц багийн хар хадны энгэрт байрлах малчин Ёндонгийнд очлоо. Ёндонгийн хашаанд байгаа ихэнх хонь нь хургалсан байхыг хараад сонирхол төрж түүнтэй яриа дэлгэлээ.

- Энэ жил бид гучаад хонинд Дү Бө хонины гар хээлтүүлэг хийж үзсэн. Их амжилттай байгаа бөгөөд зарим хонь нь гурав хургалсан.

- Гар хээлтүүлгийг хэн хийдэг вэ?

- Манай хотны залуучууд Тунляо хотод очиж Дү Бө хонинд гар хээлтүүлэг хийхийг сурсан. Залуучууд ойролцоо суудаг болохоор дороо ирээд гар хээлтүүлэг хийж өгдөг тул их хялбар юм.

- Ийм хонины ашиг орлого хэр зэрэг байна?

- Дү Бө хонины хурганы өсөлт түргэн бөгөөд хялбар таргалж, борлуулахад амар байдаг. Дү Бө хонийг энгийн хоньтой адилтгавал 100 юань илүү орлого олно гэж танилцууллаа.

Бид Баарин баруун хошууны Баянтал сумын Таванбань багийн малчин Эрдэнэчулууныд хүрэхэд хар алаг саалийн үнээгээ машинаар саагаад тун завгүй таарлаа.

- Манайх 3 саалийн үнээтэй. Саалийн үнээ бүрээс 20 килограмм сүү авдаг бөгөөд өдөрт 50 килограмм сүү саана. Өмнө нь түүхий сүүгээ худалдаж байсан бол одоо хурууд бяслаг хийж борлуулж байна гэв.

- Саалийн үнээний өвс усыг нь тааруулахад бэрхшээлтэй боловч сүү сайтай болохоор хурууд бяслаг хийж худалдвал хэрэглээний мөнгө зоос дутагдахгүй болно. Бас өөр саалийн үнээ худалдан авч орлогоо нэмэгдүүлэх бодолтой гэж малчин Эрдэнэчулуун завгүй ажлынхаа хажуугаар ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зохиогч: ШИНЭБИЛЭГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл