solongonews
Төмөр замын боомтын ачаа тээврийн хэмжээ 10 сая тонныг давжээ
2020-08-23 20:00
Төмөр замын боомтын ачаа тээврийн хэмжээ 10 сая тонныг давжээ.

Эрээн хотын Төмөр замын боомтын импорт, экспортын ачаа тээврийн нийт хэмжээ 08 дугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагийн байдлаар 10,0411 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15,6 хувиар өссөн байна. Импортын хэмжээ 9,1488 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 17,3 хувиар өссөн бол экспортын хэмжээ 892,3 мянган тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 0,4 хувиар өссөн  байна. Ийнхүү өнгөрсөн онтой харьцуулахад 33 өдрөөр урьдчилан 10 сая тонны зорилтоо биелүүлсэн явдал болно. 

Энэ жилээс Эрээн хотын Төмөр замын өртөө нь үндэсний “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтад идэвхтэй үйлчилж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, ачаа тээвэр үйлдвэрлэлийн ажлыг нэгдсэн байдлаар хийж, олон улсыг хамарсан тээврийн байгуулалтыг эрчимжүүлж, дотоод гадаад зохицуулалтыг эрчимжүүлснээр боомтын импорт, экспортын тээвэрлэлтийн хэмжээний хүчтэй өсгөлтийг хангалаа. 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хятад-Европын ээлжит галт тэрэгний нийт 1290 цувааг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 38,1 хувиар өссөн байна.  

Одоогоор Эрээн боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европын ээлжит галт тэрэгний шугам 38 болж, дотоодоос хөдлөх өртөөний тоо 25 мужийн 36 хотыг хамарч, Хятадын Хятад-Европын ээлжит галт тэрэгний эхлэн хөдлөх хотуудыг бүхэлд нь хамарсан байна. Гадаадад хүрэх өртөөний хүрээ тэлэгдэн 10 гаруй улсын 60 гаруй бүс нутгийг хамарчээ.

Эрээн хот боомт нь Монгол, Оросыг холбож, Европын орнуудад шууд хүрэх чухал тээврийн замын хувьд сүүлийн жилүүдэд боомтын давуу талаа бүрэн түшиглэн, төмрийн хүдэр, мод, нүүрс зэрэг олон төрлийн том оврын ачаа тээврийг хослуулжээ. Үүнийг дагаад бусад жижиглэнгийн бараа тээвэр ч сайн болсон байна. Үүний зэрэгцээ боомтын хамтарсан шалгалт, тээврийн байгууллага санаачилгатайгаар хүчээ нэгтгэн ажиллаж, арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэн гаалийн бүрдүүлэлтийн ажлыг сайжруулж, барааны саатах хугацааг богиносгож, боомтоор бараа ихээр нэвтрэх гаалийн бүрдүүлэлтийн таатай орчинг бүрдүүлжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ЭРЭЭН ХОТЫН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл