solongonews
Шагшин Булан багийн жаргалын “зам”
2020-10-25 20:19
Шагшин Булан багийн жаргалын “зам”

Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Хунт суурингийн Шагшин булан баг нь зам харилцаа амаргүй, бороо орвол машин тэрэг ч шаварт сууж явахын аргагүй байсан. Экологийн орчин тааруу, эмх замбараагүй, малчдын амьдрал ч дорой буурай байжээ. Шагшин Булан багт 216 өрхийн 745 хүн ам байнга оршин суудаг. Амьдрал ядуу буурайн хэмээн 130 өрх, 405 иргэн бүртгүүлж, ядуу буурайн хэмжээ 50 хувьд хүрчээ.

- Энэ хэдэн жилд бид ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийсэн. Одоогоор багт амьдрал ядуу буурай хоёрхон өрх байна. Энэ жил бүгдийг ядуурлаас гаргана гэж Шагшин Булан багийн тосгоны зөвлөлийн дарга Дүүрэн ярив. Ядуурлаас ангижруулахын тулд замаа засан, орчин тойрноо сайхан болгожээ. “Баяжъя гэвэл эхлээд замаа зас” гэх уриан дор сүүлийн жилүүдэд Шагшин Булан баг гудамж талбайн зам талбайг сайжруулан бүтээн байгуулалтыг ядуурлаас ангижруулах ажлын чухал чиг болгосон байна.

- Ядуурлаас ангижруулахын тулд зам засаж нэвтрүүлэхийн тулд Хунт суурингийн намын хороо засгийн газраас 2014 оноос хойш Шагшин Булан багт “тосгон бүрд зам нэвтрүүлэх”, гудамж талбайн замыг хатууруулах зэрэг төсөл хэрэгжүүлснээр гудамж талбайн 15 км замыг хатууруулж, засмал зам тосгон дундуур суналзав. Дээд шатнаас хөрөнгө мөнгө өгч, 2019 онд замын 12 хэсгийг засаж сайжруулан 10.6 км урттай, 3.5 метр өргөнтэй засмал зам ашиглалтад оруулав.

- Өмнө нь шороон замаар явдаг байсан. Намар тариа хураар үеэр ачааны машин явахад их л хүндрэлтэй байв. Өнгөрсөн жил манай багт засмал зам зассанаар бид өвс тариагаа ачихад амар болсон гэж багийн иргэн Жаргал ярив.

Шагшин Булан баг нь ядуурлаас ангижруулах ажлын ялалтыг байгуулахын тулд замын бүтээн байгуулалтыг сайн хийж, багийн тарьж ойжуулах, тэжээх аж үйлсийн хөгжлийг дэмжин, амьдрал ядуу буурай иргэдэд ядуурлаас гарах арга зам нээж өгсөн гэж Дүүрэн ярилаа. Тухайн жил тус баг нь дээд шатнаас хөрөнгө мөнгө хүсэж, 6 км засмал зам тавьсан байна.

- Зам зассанаар тосгоны иргэдийн амьдралд их тус дэм болсон. Аж үйлдвэрийг дэмжих нь ядуурлаас ангижруулах зангилаа юм гэж Дүүрэн үргэлж ярина. Шагшин Булан багийн Шагшин Булан дугуйлангийн тариан талбай том. Энэ нь тариа услалтын бүтээн байгуулалт хийхэд маш ашигтай. 2017 оны эцэс болоход тус баг нь 460 мянган юанийн хөрөнгө оруулж, Шагшин Булан дугуйлангийн 1200 мү \1га=15мү\ талбай тариан талбайд худаг өрөмдөж цахилгаан татаж, услалтын төхөөрөмжийг иж бүрэн болгожээ.

2019 онд тус баг нь Шагшин Булан дугуйлангийн 800 мү \1га=15мү\ талбай тариан талбайд 5 худаг өрөмдөж цахилгаан холбон, услалтын төхөөрөмж угсрав. Төслийн дагуу тус дугуйлангийн амьдрал ядуу буурай 35 өрх, 102 иргэнийг дайчлан орлогыг нь нэмэгдүүлэв. Тус багийн Суварга дугуйлан нь өвсний үйлсийг хөгжүүлэхэд маш сайн нөхцөл боломж бүрдсэн. Хунт суурин нь хөдөө аж ахуйн товчооны тариалахыг зогсоож, өвс бэлчээрийг сэргээх өвсний үйлсийн бүтээн байгуулалтын төслийг авч, нийт 1.3 сая юанийн хөрөнгө оруулж, Суварга дугуйланд 5 км өндөр хүчдэлийн цахилгаан утас татав. 1500 мү \1га=15мү\ талбайтай тариан талбайд шүршин услах төхөөрөмж угсарч, чанар сайтай өвс тарьж, амьдрал ядуу буурай 66 айл өрх ба 179 иргэний орлогыг нэмэгдүүлэв.

- Энгийн хуурай газарт эрдэнэ шиш таривал нэг мү \1га=15мү\ газрын нэг жилийн орлого нь 400 юаниас 500 юаньд хүрнэ. Гэтэл услалтын тариа болгон өөрчилсний дараа мү \1га=15мү\ бүрийн орлого 1000 юаниас өндөр болж нэг дахин нэмэгдсэн гэж Дүүрэн танилцууллаа.

Хөдөө орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ба аж үйлсийн хөгжлийг сайн хийхийн дээр тус баг нь нийгмээс халамжийн хандив цуглуулан, 30 мянган юанийн хөрөнгө мөнгө цуглуулан хайр халамжийн дэлгүүр нээсэн байна. Тус багийн “Хайр халамжийн дэлгүүр” нь сар бүрийн сүүл гэхэд нэг удаагийн эд бараа тархаадаг бол одоог болтол 40 мянган юанийн өртөг бүхий эд барааг тарааж 30 өрх, 91 иргэнийг дэмжин туслав.

- Хайр халамжийн дэлгүүр нь оноо тэмдэглэж шагнах дүрмийг хэрэгжүүлснээс хойш тосгоны иргэдийн хашаа, орон сууц нь цэвэр сайхан тохилог болж, тосгоны дүр төрх ч өөрчлөгджээ. Тус баг нь 50 мянган юанийн хөрөнгө мөнгө оруулан утга урлагт дур сонирхолтой иргэдэд зориулан уран сайхны анги нээж, намын шугам, бодлогыг сурталчлан ухуулжээ. Шагшин Булан багийн шороон зам нь жаргалын “зам” болж суналзана.

Зохиогч: Ургамал
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл