ӨМӨЗО-ы ХIII удаагийн АТИХ-ын 3-р хурлын тэргүүлэгчдийн багийн гурав дахь удаагийн хурал 01 дүгээр сарын 15-ны үдээс хойш Хөххотод хуралдав.
ӨМӨЗО-ы ХIII удаагийн АТИХ-ын 3-р хурлын тэргүүлэгчдийн баг нийт 61 гишүүн бүрэлдэхүүнтэй бол 58 гишүүн энэ удаагийн хуралд оролцсон байна.
Хурлаар төлөөлөгчдийн багийн ӨМӨЗО-ы ХIII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны гишүүний нэр дэвшигчдийн тухай зөвшилцсөн байдлын тайланг сонсож, төлөөлөгчид хамтран санаачилсан нэр дэвшигчдийн нэрсийг хэвлэн тарааж, тэргүүлэгчдийн багийн нэр дурдсан нэр дэвшигчдийн нэрстэй хамт зөвшилцөхөөр болжээ.
Тус хурлаар төлөөлөгчдийн баг Засгийн газрын ажлын тайлан болон төлөвлөгөө, төсвийн тайланг хянан зөвшилцсөн тухай болон Засгийн газрын байнгын хурлын Засгийн газрын ажлын тайлан болон төлөвлөгөө, төсвийн тайланд засвар оруулах саналын тухай тайланг сонсож, засвар оруулсны дараах Засгийн газрын ажлын тайланг төлөөлөгчдөд хэвлэн тараахаар болсон байна.
Мөн ӨМӨЗО-ы 2019 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал болон 2020 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг зөвшилцсөн үр дүнгийн тухай, ӨМӨЗО-ы 2019 оны төсвийг гүйцэтгэсэн байдал болон 2020 оны төсвийн төслийг хянан зөвшилцсөн үр дүнгийн тухай тайлан, ӨМӨЗО-ы ХIII удаагийн АТИХ-ын хоёрдугаар хурлын төлөөлөгчдийн санал зөвлөгөөг хянан зөвшилцсөн тухай сонсон баталсан байна.
