solongonews
Өнөөдөр дэлхийн усны өдөр
2017-03-22 17:05
Өнөөдөр дэлхийн усны өдөр

Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэх саналыг анх 1992 онд Бразилын Рио-де Жанейро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр хэлэлцэж улмаар 1993 оноос эхлэн ЮНЕСКО гишүүн орнууддаа эл өдрийг тэмдэглэх уриаг гаргажээ.

Уг тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахын сацуу усны үнэ цэнийг өргөн олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулахад оршдог.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хөххотын Сайхан дүүргийн Нань Мэньвай бага сургууль “Дусал усыг ч хайрлан гамная” сэдвийн дор уран зургийн уралдаан зохион байгуулж, сурагчдад усны үнэ цэнийг ойлгуулж, усыг зөв зохистой хэрэглэхийг уриалсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл