solongonews
Монгол ёс заншлаа дээдлэгч Шилийнхотын монгол цэцэрлэг
2017-03-17 16:00
Монгол ёс заншлаа дээдлэгч Шилийнхотын монгол цэцэрлэг

Шилийнхотын монгол үндэстний цэцэрлэг 3 дугаар сарын 1-ний өдөр идээ засаж самбай хадгаа дэлгэн эцэг эх, хүүхэд багачуудыг хүлээн авлаа.

Бага насны хүүхдэд боловсрол олгох, хүүхдийн ой билгийг нээх, иж бүрэн хөгжлийг дэмжихээр зорилго тавин ажилладаг тус цэцэрлэгт одоогоор 13 монгол анги нийт 450 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Хаврын хичээл эхлэх бүрд уламжлалт ёс заншлаараа хүүхдүүдээ угтан авна.

Багш Эрдэнэтана: - Сүүлийн жилүүдэд багш, эцэг эх, хүүхдүүд монгол онцлогоор шинийн золголт хийх болсон. Энэ нь хүүхдүүдэд монгол ёс заншлыг таниулах төдийгүй гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж сургуулийн амьдралд амархан дасан зохицоход тусална хэмээн ярьж байв.

Эцэг эхийн төлөөлөл Тунгалаг: - Хотод төрж өссөн хүүхэд монгол ахуй амьдрал, ёс заншлаа сайн мэдэхгүй болсон нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал. Цэцэрлэгийн зүгээс энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хүүхдүүдэд монгол аж амьдралыг бодитоор харуулж чадсан гэж баярлан ярьж байлаа.

Зохиогч: Яруухан
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл